Теорем
Теорем (Англи: Theorem) нь логик ба математикт батлагдсан үнэн өгүүлбэрийг хэлнэ.
Математикт онолыг тайлбарлахад зориулж теоремыг лемма (Англи: Lemma) гэх мэтээр нэрлэх нь бий.
Ерөнхий тохиолдолд теорем нь нэг буюу хэд хэдэн нөхцөл өгч, уг нөхцлүүд хангагддаг байх үед биелэх дүгнэлтийг томъёолон заах гэсэн бүтэцтэй байдаг. Жишээ нь, Алгебрийн үндсэн теоремыг авч үзвэл,
- (Нөхцөл) f(X) нь комплекс тоон олон гишүүнт бол
- (Дүгнэлт) f(X) нь комплекс тоон шийд буюу язгууртай.
Ямар нэгэн нөхцөл бүрдсэн үед гарах дүгнэлтийг томъёолж, түүнийгээ батлах нь математикийн шинжлэх ухааны судалгааны үндсэн арга юм.
Математикийн олон салбарт тус тусын "үндсэн теорем" гэж нэрлэгдэх теорем байдаг. Түүнчлэн теоремын ойлголт нь математик төдийгүй физик, техникийн шинжлэх ухаан ч ашиглагддаг.
Алдартай теоремууд
засварлах- Синусын теорем, косинусын теорем
- Пифагорын теорем
- Гауссын теорем
- Фермагийн их теорем
- Алгебрийн үндсэн теорем
- Лагранжийн теорем
- Эйлерийн теорем
- Тейлорын теорем
- Фермагийн бага теорем
Мөн үзэх
засварлахЭнэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.