Таша Данверс
Наташа Де'Анка Данверс (Англи: Natasha De'Anka Danvers, 1977 оны 9 сарын 19-нд төрсөн) нь Их Британийн олимпын хүрэл медальт хөнгөн атлетикч юм. Тэрээр Ямайкаас нүүн ирсэн хөнгөн атлетикчид болох Дорретт Маккой, Дональд Данверс нарын гэр бүлд, Лондон хотноо мэндэлжээ.
| ||||||||||||||
Төлөөлсөн улс: Нэгдсэн Хаант Улс | ||||||||||||||
| ||||||||||||||
Төлөөлсөн улс: Англи | ||||||||||||||
|
Хөнгөн атлетик
засварлах1999 онд Таша Данверс Их Британийг төлөөлж Хөнгөн атлетикийн ДАШТ-д анх оролцон, урьдчилсан шатанд 56.66 секунд гүйсэн бөгөөд цааш шалгарч чадаагүй. 23 настайдаа буюу жилийн дараа 2000 оны Сиднейн олимпод оролцож, шигшээ уралдаанд шалгаран, 8-р байр эзэлжээ[1]. 2001 онд зуны Универсиадаас алтан медаль хүртсэн байна.
2002 онд Манчестерт зохиогдсон Британийн хамтын нөхөрлөлийн наадамд 7-р байр эзэлсэн. 2002 оны Европын АШТ-д ч мөн 7-р байранд оржээ.
2003 онд тэрээр өөрийн дасгалжуулагч Даррелл Смиттэй гэрлэж, Наташа Данверс-Смит гэдэг нэрээр уралдах болов.
2004 онд хүүхэд төрүүлэхийн тулд олимпийг алгассан нь олон хүнээс шүүмжлэл дагуулж, тэр ч байтугай олимпын медальт тамирчин Алан Паско түүнийг "тэнэг" гэж нэрлэжээ[2]. Ихэнх хүн түүнийг спортдоо буцан ирэхгүй нь гэж бодож байсан аж. Харин Данверс 2006 онд спортдоо эргэн ирж, Хамтын нөхөрлөлийн наадмаас мөнгөн медаль зүүж, Европын АШТ-д 7-р байр эзлэв. Мөн оны эцсээр тэрээр ОУХАХ-ны чансаанд өөрийн хамгийн өндөр чансаа болох 6-р байрт эрэмбэлэгдсэн байна.
2007 оны Дэлхийн АШТ-д 54.08 секундын амжилт үзүүлэн, анх удаа шигшээ уралдаанд шалгарав.
2008 он Ташагийн хувьд онцгүй эхлэв. Түүнийг өсгийний гэмтэл зовоох болж, гэмтлээ эдгээсэн ч анхны бэлтгэлийнхээ үеэр гуяны шөрмөсөө сунгаж орхив. Ийнхүү улсынхаа АШТ-д хувийн дээд амжилтаасаа хамаагүй муу амжилт үзүүлж (57.00 с), 2-р байрт шалгарчээ. Харин дараагийн 7 хоногт нь олимпын багийг зарлахад Данверс багтан орсон бөгөөд улсын аварга болсон залуу тамирчин Перри Шэйкс Дрэйтоныг багтаасангүй гэж уг сонголтыг үл таашаасан хүмүүс олон байв. Гэсэн ч Данверс гайхалтай амжилт үзүүлэн, шигшээ уралдаанд хувийн дээд амжилтаа тогтоож (53.84 с) Ямайка Мелани Волкер, АНУ-ын Шийна Тостанарын ард орж хүрэл медаль зүүжээ.
Данверс гэмтлийн улмаас Дэлхийн АШТ-д оролцож чадаагүй.
Бусад
засварлахУралдаан тэмцээнгүй үедээ Данверс уран бүтээлчээр ажилладаг. Тэрээр багаасаа дуулж эхэлсэн бөгөөд өдгөө уран зураг зурдаг. Түүний бүтээлүүд danversbydesign.com, tashadanvers.com сайтуудаар зарагддаг. Тэр мөн илтгэгч, дасгалжуулагч, фитнессийн моделийн ажил эрхэлдэг.
Хувийн дээд амжилт
засварлах- 300 м, 37.80 (2000)
- 400 м, 52.89 (2008)
- 100 м халхалттай, 12.96 (2003)
- 400 м халхалттай, 53.84 (2008)
- Өндрийн харайлт, 1.82 м 1998)
Эшлэл
засварлахЦахим холбоос
засварлах- ОУХАХ-ны цахим хуудсан дахь тамирчны танилцуулга: Таша Данверс