Тани Рёоко

(Тамүра Рёоко-с чиглүүлэгдэв)

Тани Рёоко (Япон: 谷亮子, たに りょうこ, гэрлэхийн өмнөх овог Тамүра 田村, 1975 оны 9 сарын 6-нд Фүкүока мужийн Фүкүока хотод төрсөн) нь Японы жүдоч, улс төрч юм. Жүдогийн 4-р дантай, олимпын 2, дэлхийн 7, улсынхаа 14 удаагийн аварга, дэлхийн дэвжээнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн, алдартай жүдоч билээ. Нөхөр нь бэйсболын Ёмиүри Жайантс багийн тамирчин Тани Ёшитомо. Тоёота Мотор Корпорацид ажиллаж байгаад, 2010 онд Японы парламентын дээд танхимд сонгогдон ажиллаж байна. Гэхдээ парламентын гишүүн болсон ч жүдогоо орхихгүй, Лондоны олимпод оролцох бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Тани Рёоко
Жүдо
Төлөөлдөг улс:  Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Тани Рёоко
Төрсөн огноо 1975 оны 9 сарын 6
Төрсөн газар Фүкүока, Фүкүока муж
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Барселона 1992 -48 кг
Мөнгө Атланта 1996 -48 кг
Алт Сидней 2000 -48 кг
Алт Афин 2004 -48 кг
Хүрэл Бээжин 2008 -48 кг
Дэлхийн АШТ
Хүрэл Барселона 1991 -48 кг
Алт Хамильтон 1993 -48 кг
Алт Чиба 1995 -48 кг
Алт Парис 1997 -48 кг
Алт Бирмингем 1999 -48 кг
Алт Мюнхен 2001 -48 кг
Алт Оосака 2003 -48 кг
Алт Рио-де-Жанейро 2007 -48 кг
Азийн наадам
Алт Хирошима 1994 -48 кг
Азийн АШТ
Хүрэл Оосака 1991 -48 кг
Универсиад
Алт Фүкүока 1995 -48 кг

Түүний 84 барилдаанд дараалан ялсан амжилтыг нь 1996 оны олимпын шигшээ барилдаанд Хойд Солонгосын Ке Сүнь-хи тасалжээ. Тус олимпод тэрээр нээлтийн ёслолд Японы далбааг барьж жагссан билээ.

2003 онд тэр үед Орикс Блю Вэйв багт тоглодог байсан бэйсболч Тани Ёшитомотой гэрлэсэн бөгөөд тэдний хуримын зардал нь 3 сая ам. доллар болсон гэдэг[1].

1996 оны Атлантын олимпоос хойш томоохон тэмцээнд ялагдал гэдгийг мартаад байсан Тани 2008 оны Бээжингийн олимпын хагас шигшээд Румыны Алина Думитрутай барилдахдаа хэн хэн нь үнэлгээ авч амжилгүй, цаг дуусахаас хэдхэн секундын өмнө Таниг торгосноор ялагдаж, тус олимпод түрүүлж чадаагүй[2]. Гэхдээ хүрлийн төлөөх барилдаанд ОХУ-ын Людмила Богдановаг ялж, олимпоос 5 дахь медалиа зүүсэн.

Кубын Дриулис Гонзалес, Австралийн Мариа Пекли нарын хамтаар Тани 5 олимпод оролцсон анхны эмэгтэй жүдочид болцгоосон бөгөөд тийм амжилтыг эрэгтэйчүүдээс Бельгийн Роберт ван де Валле л үзүүлжээ.

2011 оны 8 сард Парис хотноо хуралдсан ОУЖХ-ны хурлаас түүнийг бүх цаг үеийн шилдэг эмэгтэй жүдочоор өргөмжилсөн.

  1. Martin, Alex, "DPJ to field judo star Tani as candidate", Japan Times, May 10, 2010, p. 1.
  2. "Archive copy". Archived from the original on 2011-06-06. Татаж авсан: 2010-08-03.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)

Цахим холбоос

засварлах