Тамын хүү (кино)
Тамын хүү (англ. Hellboy) нь Гильермо Дель Торогийн бүтээл бөгөөд 2004 оны Америкийн супер баатарт триллер кино юм. Майк Миньолагийн ижил нэрт адал явдалт нууцад нэвтрэхүй зурагт номноос сэдэвлэгдсэн тус кинонд Оросын тэрс үзэлтэн Григорий Распутин 1944 онд Германы дайнд Адольф Хитлерийн хүсэлтээр туслах нэрийдлээр тамын үүдийг нээж хар хүчийг эзэмшихээр оролдсон ч бүтэлгүйтдэг. Харин тамаас залуухан эрдэмтэн Тревор Бруттенхолмд баруун гар нь том чулуун түлхүүртэй бяцхан чөтгөрийг илгээсэн нь хожмоо Ер бусын үзэгдлийг тандан судлах товчооны ахлах эрдэмтэн Тревор Бруттенхолмийн хүү болж дэлхий ертөнцийг авран хамгаалах үйлст оролцож буйг харуулдаг.
Үргэлжлэл нь болох Тамын хүү II: Алтан арми нь 2008 оны долоодугаар сарын 11-нд нээлтээ хийсэн билээ.[1]
Уран бүтээлчидЗасварлах
ДүрүүдэдЗасварлах
- Рон Перлман — Тамын хүү
- Жон Хёрт — Тревор Бруттенхолм
- Сэльма Блэр — Лиз Шерман
- Руперт Эванс — Жон Майрес
- Карел Роден — Григорий Распутин
- Жеффри Тэмбор — Том Мэннинг
- Даг Жонс — Эйб Сапиен
Арын албаЗасварлах
- Найруулагч — Гильермо Дель Торо
- Продюсер — Майк Ричардсон, Лоуренс Гордон, Майк Миньола
- Зохиолчид — Майк Миньола (зурагт ном), Гильермо Дель Торо, Питер Бриггс
- Хөгжмийн зохиолч — Марко Белтрами
Товч мэдээлэлЗасварлах
- Нээлтээ хийсэн огноо: 2004 оны дөрөвдүгээр сарын 2
- Кино компани: Revolution Studios, Lawrence Gordon Productions, Dark Horse Entertainment
- Үргэлжлэх хугацаа: 122 минут
- Хэл: Англи, Орос
- Төсөв: 66 сая доллар
- Ашиг: 99,318,987 доллар
- IMDb дугаар: 0167190
ЭшлэлЗасварлах
- ↑ DiOrio, Carl. "Paramount shuffle delays 'Trek'", The Hollywood Reporter, Nielsen Business Media, 2008-02-14. 2008-02-17-нд авсан. [үхмэл линк]
ХолбоосЗасварлах
- Hellboy
- Hellboy — IMDb
- Hellboy — AllMovie
- Hellboy (англ.) — Rotten Tomatoes
- Hellboy Box Office Mojo вэбсайтад киноны тухай