Мадурай
Мадурай нь сая гаруй оршин суугчтай, Энэтхэгийн Тамил Наду мужийн гурав дахь их хот[5][6] юм. Вайгай голын эрэгт орших Мадурай хот нь хоёр мянганы туршид томоохон суурин газар байсаар ирсэн билээ. Ийнхүү өнөөг хүртэл оршин буй дэлхийн хамгийн эртний хотуудын нэг болно[7]. Тус хот нь Мадурай тойргийн төв юм. МЭӨ 600 оны үед оршин тогтнож байсан Пандья вант улсын нийслэл анхандаа Коркайд байсан[8] бөгөөд хожмоо I Недунж Челияны хаанчлалын үед Коодал (одоогийн Мадурай) руу шилжжээ[9]. Мадурайд Пандьячууд болон Мадурай Наяакийн хаадын бариулсан, Дравид загварын уран барилгын хийц бүхий сүм хийдүүд олон бий. Мадурай нь Энэтхэгийн Хинду шашны мөргөлийн томоохон төвүүдийн нэг юм.
Мадурай
Мадура (colonial) | |
---|---|
Thoonga Nagaram (Хэзээ ч унтдаггүй хот), Дорнодын Афин, Мэлрэг цэцгийн хот, Баярын хот, Сүм хийдийн хот | |
Улс | Энэтхэг |
Муж | Тамил Наду |
Тойрог | Мадурай |
Засаг захиргаа | |
• Биет | Мадурай хотын корпораци |
• Хотын дарга | В. Индрани Понвасанта |
Газар нутаг | |
• Их хот | 303.97 км2 (117.36 бээр2) |
• Байр | 2 |
Өндөр | 134 м (440 фут) |
Хүн ам (2011)[2] | |
• Их хот | 1,017,865 [a] |
• Байр | 44-р байр |
• Бөөгнөрөл | 1,465,625 |
Цагийн бүс | UTC+5:30 (ЭСЦ) |
PIN | 625 xxx |
Утасны код | 0452 |
Албан ёсны хэл | Тамил, Англи хэл[3] |
ДНБ(2020) | $13.026 тэрбум[4] |
Вэб сайт | maduraicorporation |
Мадурайг заримдаа Уулзвар хот (Koodal nagaram), Мэлрэг цэцгийн хот (Malligai maanagar), Сүм хийдийн хот (Koil maanagar), Унтдаггүй хот (Thoonga nagaram), Дөрвөн уулзварын хот (Naanmada koodal) гэхчлэн нэрлэх нь бий.
Тайлбар
засварлах- ↑ Энэ тоо нь өргөтгөсөн хотын хязгаартай тохирно. 2011 оны хүн амын тооллогоор 51.82 хавтгай дөрвөлжин км талбайг хамарсан хот нь 1,017,865 хүн амтай байсан.[1]
Эх сурвалж
засварлах- ↑ "Мадурай тойргийн хүн амын тооллогын гарын авлага" (PDF). Энэтхэгийн засгийн газар. Архивласан (PDF) огноо 2016-08-03. Татаж авсан: 2024-11-23.
- ↑ "Нийгэм-эдийн засгийн нөөцийн танилцуулга". Мадурай корпораци. Архивласан огноо 2020-02-22. Татаж авсан: 2024-11-23.
- ↑ "Энэтхэг дэх Хэлний цөөнхийн комиссарын 52 дахь илтгэл" (PDF). nclm.nic.in. Цөөнхийн хэрэг эрхлэх яам. Эх хувилбараас (PDF) архивласан: 2017-05-25. Татаж авсан: 2024-11-23.
- ↑ https://metroverse.cid.harvard.edu/city/8344/overview
- ↑ "Tamil Nādu - City Population - Cities, Towns & Provinces - Statistics & Map". Citypopulation.de. Татаж авсан: 2009-09-23.
- ↑ "Largest Urban areas". CityMayor.de.
- ↑ "Madurai Districts". Dinamalar.
- ↑ Geological Survey of India. p. 80.
{{cite book}}
: Missing or empty|title=
(help) - ↑ Iyengar. p. 189.
{{cite book}}
: Missing or empty|title=
(help)