Тайванийн Үндэсний ордон музей

Тайванийн Үндэсний ордон музей (хятад: 國立故宮博物院; пиньинь: Guólì Gùgōng Bówùyuàn, англи. National Palace Museum) Тайванийн нийслэл Тайбэй хотод байдаг музей юм. Энэ нь Хятадын эд өвийн 700,000 орчим зүйл, урлагийн бүтээлийн байнгын цуглуулгатай бөгөөд ихэнх нь Хориотой хот дахь Ордны музей болон Бүгд Найрамдах Хятад улс 1949 онд тус арал руу шилжих үеэр эх газрын Хятад дахь таван байгууллагаас нүүлгэн авч явсан байна. Эдгээр цуглуулгууд нь 1965 онд Тайбэй, Шилин хотод одоогийн байршилд байгуулагдахаас өмнө хэд хэдэн газарт нүүж байжээ. Музейн барилга 1964 оны 3-р сараас 1965 оны 8-р сарын хооронд баригдсан бөгөөд дараа нь олон удаа өргөтгөл хийснээр Чиайи мужийн Тайбао хотод байрладаг өмнөд салбарыг оруулаад дэлхийн хамгийн том музейн нэг болжээ.

Тайванийн Үндэсний Хааны Ордон Музей
國立故宮博物院
Байгуулагдсан1925 оны 10 сарын 10 (Бээжин хотод)
1965 оны 11 сарын 12 (Тайпэйд)
БайршилТайпэй, Шилинь
Цуглуулгын хэмжээ698,856 (2022 оны 2 сарын байдлаар)
Үзэгчдийн тооХойд хэсэг: 3,832,373 (2019)
Өмнөд хэсэг: 1,049,262 (2019)
ЗахиралУ Мича
Цахим хуудасhttps://www.npm.gov.tw/?l=2
Лиу Гуандаогийн зурсан Хубилай хааны зураг
Тайванийн Үндэсний ордон музей

Музейн сан хөмрөгт Хятадын шинэ чулуун зэвсгийн үеэс орчин үе хүртэлх 8000 жилийн түүхийг хамарсан эд зүйлс багтсан байна. Үндэсний ордон музей нь Мин, Чин гүрний үеийн хааны цуглуулга дээр баригдсан урлагийн бүтээл, эд өвийн арвин цуглуулгатай Бээжингийн ордны музейтэй үндэс угсаагаа хуваалцдаг.

Тус мзейг 2014 онд 5 сая 402 мянга, 2015 онд 5 сая 292 мянга, 2016 онд — 6 сая 143 мянган хүн үзэж сонирхосон байна.

1925 оны 10-р сарын 10-нд Хятадын сүүлчийн эзэн хаан Пүиг дайны удирдагч Фэн Юйсян Хориотой хотоос хөөн гаргасны дараа удалгүй Үндэсний ордон музей нь Хориотой хот дахь Ордны музей нэртэйгээр байгуулагдсан. Музейд байгаа эдлэлүүд нь хуучин эзэн хааны гэр бүлийн үнэт зүйлсээс бүрддэг байв.

1931 онд генерал Чан Кайшигийн үндэстний үзэлт засгийн газар Мүгдэнд болсон явдлын дараахан Японы эзэн хааны армийн гарт орохоос урьдчилан сэргийлэхийн тулд музейн хамгийн үнэт үзмэрүүдийг хотоос нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлыг хангахыг тушаажээ. Үүний үр дүнд 1933 оны 2-р сарын 6-аас 5-р сарын 15-ны хооронд Ордны музейн эртний олдворуудын үзэсгэлэнгийн газар, Зуны ордон, Ханлинь хааны академийн 13,491 хайрцаг, 6,066 хайрцаг эд зүйлсийг Шанхай руу таван бүлэгт хувааж шилжүүлэн нүүлгэсэн байна.

1936 онд Даоист хийдийн Чаотиан ордон дахь агуулахын барилгын ажил дууссаны дараа цуглуулгыг Наньжин руу шилжүүлсэн байна. Дэлхийн 2-р дайны томоохон мөргөлдөөний нэг болсон Хятад-Японы хоёрдугаар дайны үеэр Японы эзэн хааны арми улам бүр дотогш урагшлах үед цуглуулгыг 1945 онд Япон бууж өгөх хүртэл Аньшун, Лешань зэрэг хэд хэдэн газар руу гурван замаар баруун тийш шилжүүлжээ. 1947 онд Наньжингийн агуулах руу буцааж ачуулсан байна.

Япончууд 1945 оны 9-р сард бууж өгсний дараа Хятадын иргэний дайн дахин эхэлсэн бөгөөд эцэст нь генерал Чан Кайши ховор нандин урлагийн бзтээлүүдийг Тайвань руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан байна. 1948 онд хятадын коммунист ба үндсэрхэг үзэлтнүүдийн хооронд тэмцэл хурцадсан. Бээжингийн үндэсний ордон музей болон бусад таван байгууллага хамгийн үнэ цэнтэй эд зүйлсийг Тайвань руу илгээх шийдвэр гаргасан. Хожим нь музейн захирал байсан Хан Ли Ву 1948 оны 12-р сараас 1949 оны 2-р сарын хооронд Наньжингаас Тайванийн Килун дахь боомт хүртэл гурван бүлэгт хуваагдан зарим цуглуулгын тээвэрлэлтийг удирдаж байсан. Эд зүйлс Тайваньд ирэхэд коммунист арми Бээжингийн Үндэсний ордон музейн цуглуулгын хяналтыг аль хэдийн булаан авсан тул бүх цуглуулгыг Тайвань руу илгээх боломжгүй болсон байв. Хориотой хотоос Тайвань руу нүүсэн нийт 2972 ​​хайрцаг эд зүйлс нь өмнө зүг рүү зөөвөрлөсөн хайрцгийн дөнгөж 22%-ийг эзэлж байсан ч тэдгээр нь цуглуулгын сор нь байсан ажээ.

Хожим нь уг цуглуулгыг 1964 оны 3-р сараас 1965 оны 4-р сар хүртэл тусад нь музейн цогцолбор барилга барих хүртэл Тайванийн янз бүрийн музей, улсын номын санд хадгалсан. Тайбэй хотод шинэ музейн албан ёсны нээлт 1965 оны 11-р сарын 12-нд болсон байна.

Музейн үзмэрийн чадавхийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ажлын нэг бол үзмэрүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх явдал юм. 2007 онд тус музей өөрийн цуглуулгад байгаа эд зүйлсийн цахимжуулах гэрэл зургийг авах ажлыг Lee & Lee хувийн компанид өгчээ. Хурц гэрэл, халуун хэмийн өөрчлөлт гэмтээж болзошгүй гэж эмээж, олон олдвор, ялангуяа уран зураг, уран бичлэгийн зургийг авах нь их ховор байна гэдэг.

Тайбэй дэх Үндэсний ордон музейн гол барилгыг Хуан Баоюй зохион бүтээж, 1964 оны 3-р сараас 1965 оны 8-р сар хүртэл бариулсан. 600,000 гаруй олдворыг дэлгэн тавихад талбай хүрэлцээгүйн улмаас 1967, 1970, 1982, 1982 онуудад музейн өргөтгөл хийжээ. , музейг 21 сая ам.долларын өртөгтэй томоохон засварын ажил хийж, музейг илүү цэлгэр, орчин үеийн болгох үүднээс шинэчилсэн. Засварын ажил нь музейн хэсгийн гуравны хоёрыг хааж, 2007 оны 2-р сард музей албан ёсоор дахин нээгдэв.

Тайванийн Үндэсний ордон музейн барилга

засварлах

Тайбэй дэх Үндэсний ордон музейн гол барилгын зургийг Хуан Баоюй зохион бүтээж, 1964 оны 3-р сараас 1965 оны 8-р сар хүртэл бариулсан. 600,000 гаруй олдворыг нэгэн зэрэг дэлгэн тавихад талбай хүрэлцээгүйн улмаас 1967, 1970, 1982, 1982 онуудад музейн барилгад өргөтгөл хийжээ. Музейг 21 сая ам.долларын өртөгтэй томоохон засварын ажил хийж, музейг илүү цэлгэр, орчин үеийн болгох үүднээс шинэчилсэн байна. Засварын ажил нь музейн хэсгийн гуравны хоёрыг хааж, 2007 оны 2-р сард музей албан ёсоор дахин нээгдээд байгаа ажээ.

Мүзейн салбар

засварлах

Үндэсний ордон музейн өмнөд салбар нь Тайваний Чиайи мужийн Тайбао хотод байрладаг бөгөөд 70 га (700,000 м2) талбай эзэлдэг байна. Мөн талбай дээр нуур, Азийн хэв маягийн цэцэрлэгт хүрээлэн байдаг. 2000 онд өмнөд салбарыг төлөвлөх ажил эхэлсэн. Барилгын зураг төслийг архитектор Антуан Предок хийх ёстой байсан бөгөөд 2005 онд барилгын ажлыг эхлүүлсэн. Гэсэн хэдий ч барилгын ажил ноцтой удааширч, гүйцэтгэгчид болон музейн хооронд маргаан үүссэний улмаас 2008 онд фирмийг татан буулгасан. Музейн захирал Чоу Кунг-шин 2010 оны 8-р сард уг төслийн шинэ архитекторууд Крис Яо ажиллаж эхлэх бөгөөд 2015 онд барилгын ажил дуусна гэж мэдэгдсэн. Төслийн өртөг нь 7.9 тэрбум NT$ (268 сая ам. доллар) бөгөөд 70 га (700,000 м2) талбайг хамарчээ. Музей өөрөө буюу нийт 9000 метр квадрат талбайг Тайваньд төвтэй Artech Inc компани газар хөдлөлтөд тэсвэртэй, үерт хамгаалалттай байрилга зохион бүтээжээ. 2015 оны 12-р сарын 28-нд нээлтээ хийснээс хойш тус барилгад ус алдсаны улмаас 2016 оны 4-р сард түр хаагдсан. Ус алдагдлыг арилгах засварын ажил дууссаны дараа 2016 оны 8-р сарын 23-ны өдөр Өмнөд салбарыг дахин нээсэн ажээ.

Холбоос

засварлах