Худалдаа Хөгжлийн Банк
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Худалдаа Хөгжлийн Банк -1990 оны цагаан морин жил анх үүсгэн байгуулагдсан Монгол Улсын ууган арилжааны банк юм.
Монгол улсын банк, санхүүгийн салбарт томоохон байр суурийг эзэлдэг анхдагч арилжааны банкны хувьд олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, нийгмийн хариуцлага, гадаад харилцаа, хүний нөөцийн бодлого зэргээрээ 30 жил ажиллаж байна.
Үйлчилгээ
засварлах- 2020 оны 6-р сарын байдлаар нийт 97 салбар, тооцооны төв, 271 бэлэн мөнгөний АТМ, 9326 гаруй пос терминал болон 2293 чадвартай боловсон хүчнээрээ дамжуулан харилцагчдаа үйлчилж байна;
- 2020 оны 4 сард, ТиДиБи /TDB/ Онлайн карт захиалга үйлчилгээг шинэчлэн нэвтрүүлж, харилцагч салбарт ирэлгүй зайнаас картаа захиалан хүссэн хаягтаа картаа хүргүүлэн авах боломжийг онлайнаар үзүүлж эхэллээ.
- 2019 оны 10 сард, үндэсний төлбөрийн системийн тухай хууль болон Монголбанкны холбогдох журмуудыг үндэслэн “Клирингийн системийн оператор”-ын болон “Төлбөрийн картын процессор”-ын зөвшөөрлийг авснаар бусад арилжааны банкнууд болон ББСБ-ууд, финтек байгууллагуудыг төлбөрийн систем, техник программ хангамж, системийн аюулгүй байдал, найдвартай үйл ажиллагаа зэргээр хангаж, дундын үйлчилгээг үзүүлэх үйлчилгээг санал болгож байна;
- 2017 оны 8-р сард, TDB Online цахим үйлчилгээ, АТМ ашиглан харилцагч хаанаас ч, хэзээ ч мөнгөн гуйвуулга хийх, хүлээн авах боломжтой MoneyGram self-service үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
Худалдаа Хөгжлийн банк нь Монгол Улсын шилдэг олон улсын банк бөгөөд хамгийн том байгууллагын банк. Мөн олон улсын зах зээлд 5 удаа бонд гаргасан анхны бөгөөд цорын ганц арилжааны банк билээ. Олон улсад танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн банк учир зөвхөн дотоод төдийгүй гаднын хөрөнгө оруулагчид ч хувьцааг ихээхэн сонирхож байгаа юм. 2023 оны байдлаар Банкны нийт хөрөнгө анх удаа 10 их наяд хүрсэн. Мөн хүүгийн орлого эхний улирлын байдлаар 7.2% нэмэгдэж 163.8 тэрбум төгрөгт хүрснээр ашиг 45% өсөж 47.4 тэрбум төгрөг болсон байна.