Сяо Дахэн
Сяо Дахэн (1532-1612) (хятадаар:萧大亨, пиньинь:Xiāo dàhēng) (өргөсөн нэр нь Ся Чин (夏卿) , цол нь Юэ Фөн (岳峰)) болбоос Хятадын Мин улсын сүүл үед амьдарч байсан бичгийн түшмэл, төрийн сайд байсан хүн юм. Исүжи буюу Монголын зан суртахууны тэмдэглэлийг бичжээ.
Намтар
засварлахТэрбээр Шаньдун мужийн Тай-ань жөүгийн хүн. 1562 онд түшмэлийн шалгалтад тэнцэж, Шаньси мужийн Юйцыгийн шяний мэдэгч түшмэлд томилогдоход Юйцы шяньд олон жилийн турш ган гачигтай байснаас болж өлсгөлөн нүүрлэсэн нутаг болжээ. Томилогдож очсоны дараа албан гувчуурыг хөнгөлж, амуу тутрагын сан хөмрөгөөс тусламж гаргаж, хэд хэдэн шинэчлэлийг амжилттай хийснээр тариачдын дунд алдаршжээ.
- 1565 онд түүнийг өрхийн яамны тэмдэглэгч түшмэлийн тушаалд дэвшүүлэв.
- 1566 онд өрхийн яамны Шаньши муж дахь ланьжун түшмэлийн тушаалд томилов. Дараа нь Хэнань мужийн аньча хэлтсийн мэдэгч, Шаньши мужийн аньча хэлтсийн мэдэгч, Шаньси мужийн баруун гарын цань-и түшмэл зэргийн тушаалд томилогдон ажилласан.
- 1571 онд түүний ээж нь нас барсны улмаас 3 жилийн турш нутагтаа харьж бэлэвсрэлийн ёсыг гүйцэтгэжээ. 1574 оноос Шаньси мужийн аньча хэлтсийн дэд түшмэл, тус мужийн баруун гарын цань-и түшмэл болов.
- 1580 онд Ниншя мужийн захирагч ноён, 1584 онд цэргийн яамны баруун гарын жигүүрийн сайд болов. 1589 онд Сюаньфу, Датун хотуудын захирагч ноён болж байжээ. Үүнээс хойш цэргийн яамны сайд, Тайзи тайбао, шүүх яамны сайдын албан тушаалыг 13 жил хашиж байжээ. 1608 онд өндөр настай болсноор нутагтаа харьж, тушаалаасаа огцорсон. 1616 онд түүний алдар гавьяаг дурсаж тайфу цолоор нэхэн өргөмжлөв.
Бүтээл
засварлахСяо Дахэн амьд ахуйдаа хэд хэдэн ном шастир бичжээ. Үүнд:
- Эрт эдүгээгийн яруу найраг (今古文钞)
- Вэньжан жөнзун (文章正宗)
- Юэфөн Сяо гүнгийн дурсамж (岳峰萧公奏议)
- Жя шюнь (家训)
- Исүжи (夷俗记[1])- үүнийг заримдаа Бэйлү Фэнсү гэж өөрөөр нэрлэдэг. Монголын Түмэд, Ордос аймгийн хүн ардын ёс заншил, зан суртахуун, хууль дүрэм, ахуйн соёлыг багтаажээ. Монгол хэлэнд Монголын зан суртахууны тэмдэглэл гэж орчуулдаг.
- Чюйфү шянь-ий тэмдэглэл(曲阜县志序)