Монголын зан суртахууны тэмдэглэл

Монголын зан суртахууны тэмдэглэл[1] (хятадаар:夷俗记, пиньинь:Yí sú jì; бас хятадаар:北虜風俗, пиньинь:Běilǔ fēngsú гэж нэрлэдэг) хэмээх нь 1594 онд Мин улсын цэргийн яамны сайд Сяо Дахэний бичсэн ном юм. Тус номны агуулга нь тухайн үеийн Монголын Түмэд, Ордос аймгийн хүн ардын зан заншил, аж амьдрал, нийгмийн байдал, шашин шүтлэг зэргийг тандан мэдэж, ном болгон хэвлүүлсэн.

Нэрний асуудал

засварлах

Хятадын төрт ёсны үзлээр Хятадыг Тэнгэрийн доорхийг захирах ёстой, Дэлхийн төв дунд оршдог гэж итгэж, бусад улсыг зэрлэг бүдүүлгүүд гэнэ. Мин улсын үед 夷-И буюу зэрлэг , 虜-Лү буюу дээрэмчин гэдэг ханзаар Монголчуудыг төлөөлж байсан тул Мин улсын үеийн Монголын тухай тэмдэглэл бүрт эдгээр ханзаар доромжлон нэрлэж байсан. Иймээс уг номыг зохиогч 夷俗记- Исүжи гэж анх гарчиг тавьсан ч, дараах үеийн хуулбарлан хэвлэх үед 北虜風俗-Бэйлү фэнсү гэж өөрчлөн нэрлэжээ. Тус 2 гарчиг нь хоёулаа Умрын Зэрлэгүүдийн зан суртахууны тэмдэглэл гэсэн утга илэрхийлдэг учир, монгол хэлэнд орчуулахдаа Монголын зан суртахууны тэмдэглэл гэж эерүүлж бичдэг юм.

Судлагаа

засварлах

Уг ном нь үндсэн хоёр хэсэгтэй.

  • Эхний хэсэг нь монголчуудын ёс заншил, аж амьдрал, нийгмийн байдал, шүтлэг бишрэл, монголчуудын амьдралд гарсан өөрчлөлт зэргийг тусгасан 20 орчим сэдэвтэй судлагааны хэсэг.
  • Дараагийн хэсэг нь 北虜世系-Beilu shixi буюу Монгол ноёдын ургийн бичиг юм. Энэ хэсэг нь Батмөнх Даян хаанаас эхлэн Буян сэцэн хаан хүртлэх 7 үеийн тайж нарын нэрсийг үе бүрээр нь бүртгэн бичжээ.

Тус номыг Хенри Серриюс 1945 онд "Pei-lou feng-sou: Les coutumes des esclaves septentrionaux de Hsia Ta-heng" гэх нэртэйгээр хятад хэлнээс франц хэл рүү орчуулж, Monumenta Serica эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлжээ. 1987 онд Францойсе Аубин, Хенри Серриюс нар The Mongols and Ming China: Customs and History гэх нэртэйгээр хятад хэлнээс англи хэл рүү орчуулж, ном болгон хэвлүүлсэн. 1979 онд Өвөр Монголд хятад хэлнээс монгол хэл рүү орчуулж, монгол бичгээр Монголын зан суртахууны тэмдэглэл гэсэн нэрээр хэвлэв. 1979 оноос хойш олон удаа Өвөр Монголд хэвлэж байжээ.

Мөн үзэх

засварлах
  1. https://zh.wikisource.org/wiki/%E5%A4%B7%E4%BF%97%E8%A8%98