Сэтгүүл зүйн дээд курс


Сэтгүүл зүйн дээд курс (СЗДК) бол Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн сургалтын нэршил юм. Сэтгүүл зүйн дээд курс нь Хэвлэлийн хүрээлэн нээсэн цагаас буюу “Данида” төслийн хүрээнд 1996 онд үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Анхны 20 сэтгүүлчийг хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан залуусаас сонгон шалгаруулж байжээ. Сэтгүүл зүйн дээд курс нь сэтгүүл зүйн мэргэжлийн чиг баримжаа олгох зургаан сарын хугацаанд суралцаж төгсдөг сургалт юм.

Их дээд сургууль төгсөгчид болон хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй идэвхтэн бичигчид, цаашид хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллах сонирхолтой хүмүүсийг сонгон авч суралцуулдаг. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн байгууллагын эрэлт хэрэгцээ, захиалгын дагууд барууны сэтгүүл зүйн суурь мэдлэг, онол үзэл баримтлалыг дадлага бүхий хичээл сургалт ордог.

Одоогийн байдлаар СЗДК нь 21 удаагийн элсэлтээрээ хот болоод орон нутгийн 50 орчим хүн төгссөн тооцоо бий. Төгсөгчдийн 80 орчим хувь нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна.

Дадлага давамгайлсан сургалт

засварлах

Дадлага давамгайлсан сургалтын аргаар сэтгүүлчдийг бэлтгэдэг бөгөөд энэ нь онолыг гээгдүүлнэ гэсэн үг биш юм.

Барууны сэтгүүл зүйн суурь мэдлэгтэй болж суралцангаа бүтээл гаргадаг.

Алдартай төгсөгчид

засварлах
  • Мягмарсүрэнгийн Одмандах нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Утга зохиол, сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор
  • Ц.Чимэддондог нь Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны орлогч дарга, Монголын эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн үүсгэн байгуулагч
  • Ц.Батбаатар нь Монголын гэрэл зурагчдын нэгдсэн Холбооны ерөнхийлөгч
  • С.Чимгээ нь Монгол ТВ-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дэд захирал
  • Долгорын Батжаргал нь Монгол хэл бичгийн доктор phD, хүүхдийн зохиолч

Гадаад холбоос

засварлах

СЗДК төгсөгчдийн гэрэл зураг[permanent dead link]