Ярилцлага
Ярилцлага гэдэг нь харилцан ярианаас бүрдэх бөгөөд нэг нь асууж, нөгөө нь хариулж байдаг. Ярилцлага нэг талаас идэвхтэй өрнөдөг яриа бөгөөд ярилцагч болон ярилцлага өгөгч буюу ярилцлагын "зочин" байна.
Ярилцлага нь олон төрөл байна: ажилд орох ярилцлага, ямар нэг үйл явдлын гэрчээс авах ярилцлага гэх мэт.
Тойм агуулга
засварлахЯрилцлага нь олон янзын хувилбартай бөгөөд албан болон албан бус байна.
Албан ярилцлага
засварлахАлбан буюу албан ёсны ярилцлагаас дурдвал
- Ажлын ярилцлага
- Сэтгэл судлаачийн ярилцлага
- Судлаачийн ярилцлага
- Сэтгүүл зүйн ярилцлага
Ажил олгогчийн ярилцлага
засварлахАжил олгогчийн ярилцлага буюу Ажлын ярилцлага гэж нийтлэг нэрлэдэг.
Ажлын ярилцлага нь ажил олгогч ажилд горилогчоос ажилд шаардлагатай ур чадвар бий эсэхийг дүгнэж тодруулах зорилготой ярилцлага байдаг.
Сэтгэл судлаачийн ярилцлага
засварлахСэтгэл судлаачийн ярилцлага нь үйлчлүүлэгч, эмчлүүлэгчийнхээ сэтгэл зүйн байдлыг үнэлж дүгнэж, мэдэх зорилготой ярилцлага байна.
Судлаачийн ярилцлага
засварлахСудлаачийн ярилцлага нь судалгааны зорилго төлөвлөгөөний дагууд сорил, сонжоо зэрэг олон арга барилаар хийдэг ярилцлага юм.
Сэтгүүл зүйн ярилцлага
засварлахСэтгүүл зүйн ярилцлага буюу Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ярилцлага гэж бас нэршдэг.
Сэтгүүлч мэргэжилтэй эсвэл сурвалжлагч хүн утсаар болон биечилж сэтгүүл зүйн асуулт ашиглаж олон түмэнд зориулан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх зорилготой ярилцлага хийнэ.
Сэтгүүл зүйн ярилцлага нь зорилгоосоо хамаарч дотроо олон төрөл байна.
Энэ радиогийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.