Сэнгэраги гүнж (тө. སེང་གེ་རིག་འཛིན་, Sengge rig 'dzin; Хятад: 祥哥剌吉, Xiáng gē lá jí) бол Юань улсын Чингим хунтайжийн хүү Дармабал тайжийн охин юм. Тэр бол Хайсан хүлэг хааны охин дүү, Буянт хааны эгч юм. 1307 онд Хонгирадын Дивабул[1]тай гэрлэж, Хааны дүү Лу улсын их эгчмэд гүнж цолоор шагнаж, Юнпин чөлгөөг хуваарилан өгсөн. Буянт хааны үед түүнд Хааны эгч Лу улсын их эгчмэд гүнж цол хүртээв. 1325 онд Есөнтөмөр хааны зарлигаар Сэнгэраги гүнжийн охин Будаширийг Хайсан хүлэг хааны хүү Тугтөмөр вангийн хатан болгожээ. Тугтөмөр нь хожим их хаан болсны дараа Будашири их хатан болсон юм. Иймээс Сэнгэраги болон Абула ван нар нь улс төрд ихээхэн нөлөөтэй болж их хишиг хүртэж байсан юм.

Өв хөрөнгө

засварлах

1332 онд Сэнгэраги гүнж нас барсны дараа хааны зарлигаар олон удаа ар гэрт нь мөнгө түгээж, бурхны шашны олон мянган лам нараар ном хуруулж, сүр бадруулсан зан үйл үйлдэж байсан. Түүний бас нэгэн чухал хөрөнгө нь соёл урлаг сонирхож, эртний болон тухайн үеийн уран зураг, баримал, үнэт эдлэл цуглуулдагаар их алдартай байсан бөгөөд 1310 онд Даду хотын хааны ордонд цуглуугаа дэлгэж үзүүлж байжээ. Түүний цуглуулга нь өнөө үе хүртэл Тайваний хааны ордны музейн сан хөмрөгт хадгалаастай байдаг юм.

Холбоотой өгүүлэл

засварлах
  1. Энэ хүний нэрийг Абула, Тиаобула, Дивабула гэж өөр өөр байдлаар тэмдэглэсэн байдаг.