Сэвхт намнаахай

Сэвхт намнаахай (Muscicapa griseisticta) нь Намнаахайнхан овгийн шувуу юм.

Сэвхт намнаахай
Хонконг
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Овог: Намнаахайнхан
Төрөл: Muscicapa, Намнаахай
Зүйл: M. griseisticta
Латин нэр
Muscicapa griseisticta
(Swinhoe, 1861)

Тэд нарийвтар биетэй, урт далавчтай ба 13-15 см юм. Бор саарал зүстэй, хэвлий нь цагаан. Хошуу, хөл нь хар өнгөтэй, том нүдтэй ба нүдийг тойрсон цагаан байна.

Сэвхт намнаахай Хятадын хойд хэсэг, Монгол, Хойд Солонгос, Сибирь , Сахалин муж , Камчаткын хойг зэрэг газраар шилмүүст модон ойд нутаглана. Хавар болон намар нүүдлийн үедээ зүүн ба өмнөд Хятад , Өмнөд Солонгос, Япон , Тайваньд таарна. Өвөл болоход Филиппин, Индонез, Шинэ Гвинейд өвөлжинө. Заримдаа Сингапур, Вьетнам, Аляскад хэрмэл байдлаар таардаг.

Цахим холбоос

засварлах
  Commons: Muscicapa griseisticta – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Muscicapa griseisticta-тай холбоотой мэдээлэл байна.