Сумъяажавын Дондог нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн уран зураач хүн байв.

НамтарЗасварлах

С.Дондог нь 1935 онд Сэлэнгэ аймагт төржээ.

1950 онд нийслэлийн II дунд сургуулийн 7 дугаар ангийг дүүргэсэн байна.

1955 онд Урлагийн дунд сургуулийг төгсөн, Зураг урлалын газарт зураачаар ажиллаж байв.

Зураач С.Дондог 1968 онд туурвисан "Мөр" бүтээл нь Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Мөр бүтээл нь 145*110 см-ийн зотон тос уран зураг юм. Тэнгэрийн хаяанд улайран шаргалтах говийн уулс, түүний наана үргэлжилсэн элсэн манханыг маш ерөнхийлөн бичсэн байдаг. Түүнчлэн, морь, хүн, буу, мөр болон говийн ургамлаар зургийг товч бөгөөд тодорхой зохиомжилжээ.

1958-1964 онд И.Репиний нэрэмжит уран зургийн академийг Е.Е.Моисенкогийн урланд уран зургийг ангид суралцжээ.

Гавьяа ШагналЗасварлах

  • 1994 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн

Гадаад холбоосЗасварлах

Дондог багш-Мөр бүтээл