Сувдан Гэгэ
Хуань Жү Гэгэ (хятад: 還珠格格; пиньинь: Huán zhū gégé; монголоор: Сувдан гэг) гэх зохиолыг Тайванийн зохиолч Чион Яо зохиосон бөгөөд нийт 3 дэвтрээс бүрддэг ажээ. Чион Яо 1993 оноос эхлэн телевизийн богино хэмжээний киноны зохиол бичиж эхэлсний нэг нь Хуаньжү гэгэ гэх зохиол болно. Хуаньжүгэгэ зохиолд Манж Чин улсын үеийн түүхийг харуулдаг бөгөөд Тэнгэрийн тэтгэсэн хааны үеийн Хятад орны аж байдлыг тусгасан байдаг. Кино нь хайр сэтгэлийн ба инээдмийн өнгө аястай.
Сувдан Гэгэ | |
---|---|
Найруулагч: | Сүн Шү Пэй |
Зохиол: | Чион Яо |
Дүрүүдэд: | Жао Вэй Рүби Линь Алек Сү Жоу Же |
Хөгжмийн зохиолч: | Чиүн Яао |
Нээлт: | 1998-2003 |
Хугацаа: | 40 минут |
Улс: | БНХАУ |
Хэл: | Мандарин |
Товч агуулга
засварлах1-р бүлэг
засварлахКино нь Манж Чин улсын Тэнгэрийг тэтгэгч хааны үе буюу 1750-аад оны түүхийг өгүүлнэ. Ядуучуудын хороололд өссөн Шяо Яньзи өнчин охин язгууртан гаралтай Шиа Зэвэй гэсэн охинтой танилцсанаар кино эхлэдэг. Шиа Зэвэй эцгийгээ хайхаар Бээжинд ирсэн ба эцэг нь Манж Чин улсын эзэн хаан болж таарна. Ингээд тэр 2 хааны ав хийх газар нууцаар ирж Шя Зэвэй, Шяо Яньзид эцгийнх нь үлдээсэн дэвүүр, зураг 2-ыг өгч явуулсан байв. Шяо Яньзи ан авын газар явж байгаад тэнэсэн суманд өртөж ухаан алдав. Энэ үед нь Хааны бараа бологчид, Эзэн хаан ирж Шяо Яньзигийн авч явсан дэвүүр, зургийг харснаар Шяо Янь Зиг өөрийн охин хэмээн андуурч түүнд Гэгэ буюу Гүнж цол олгож ордонд авчирдаг.
Мөн Шя Зэвэйн ах 5-р агь Юньци болоод Хааны торгон цэрэг түүний баруун гар болох Фү ноёнтны том хүү Фү Ар Хан нар нь Шя Зэвэй Шяо Яньзи нарыг солигдсоныг тэднээс сонсож мэдсэн юм. Тэд 2 Гэгийг байранд нь оруулахын тулд арга бүхнийг бодож олдог. Фү Ар Хан нь Шиа Зэвэй сэтгэл алдаран тэд хайр сэтгэлийн холбоотой болдог. Тэднийг хайр сэтгэлийн холбоотой болсоноос хойш нэлээдгүй хугацааны дараа Юньци нь түүний хуурамч дүү болох Шя Яньзид сэтгэлтэй болсон тухайгаа хэлдэг. Тэд зовсны эцэст 2 гэг байрандаа орсон байдаг. Хаан эзэн Шя Зэвэйг Мин Жү гэгэ-д өргөмжилж Шя Яньзи гийн гэгэ хэргэмийг буцаах гэсэн ч хаан эзэн Шя Яньзи д туйлын их хайртай бөгөөд мөн түүний хүү болох 5-р агьтай суух учир түүний гэгэ хэргэмийг буулгаагүй хэвээр үлдээсэн юм.
2-р бүлэг
засварлахДөнгөж жаргал эхэлж байхад Хаан эзэний эх буюу Их Дагина хааны ордонд ирдэг. Их дагина ирсэнээр тэдний амьдрал бага багаар өөрчилөгдөх болно. Их дагина Ар Хан, Юньци хоёрыг 2 гэгэтэй суулгах болсонд ихэд дургүйцсэн. Ингээд байж байтал Хотон гүнж болох Хань Шан эцэгтэйгээ айлчлан ирдэг. Түүний эцэг Али Хожа нь хотон үндэстнийхээ төлөө бага охин болох Хань Шаныг хаан эзэнд бага хатан болгон өгдөг. Хань Шан нь 18-19 настай 2 гэгэтэй чацуу нэгэн байсан юм. Мөн ордны гадна тэднийг бүхэл замын турш нууцаар даган ирсэн Хань Шаны дурлалт эр Мун Дань байдаг. Ар хан, Юньци, 2 гэгэ нар Мун Даньтай танилцан болсон бүх үйл явдалыг сонсож ойлгодог. Тэд Хань Шаныг ордноос оргуулахын тулд арга сэдэж байтал Шя Лин гэх эр гарч ирдэг адаг сүүлд нь тэр Шя Лин, Шя Яньзигийн төрсөн ах болж таардаг. Үүнээс цааш маш олон зүйл болно.
3-р бүлэг
засварлахДүрүүд
засварлахГол дүр
засварлахТуслах дүр
засварлах- Тэнгэрийн тэтгэсэн хаан: Жан Телин
- Жиньсүо: Фань Бинбин
- Хааны их хатан: Дай Чүньрон
- Лин фэй татвар: Жао Лижуань
- Рун мөмө: Ли Минци
- Фү Лүнь: Вэнь Хайбо
- Фү Лүний эхнэр: Лю Фан
- Хааны эх хатан: Жао Миньфэнь (2-р бүлэг)
- Цин эр: Ван Янь (2-р бүлэг)
- Ханьшян: Лю Дань (2-р бүлэг)
- Шяо Жянь: Жү Хонжя (2-р бүлэг)
- Мэндан: Моу Фэнбинь
- Али Хожа: Инь Вэй