Рүби Линь Шинь-рү (Хятад: 林心如; пиньинь: Lín Xīnrú) нь Тайвань улсын жүжигчин, дуучин, кино продюсер. 1976 оны 1-р сарын 27-нд Тайвань улсын Тайпэйд төрсөн.

1993оноос рекламны моделоор ажиллаж эхэлсэн тэрээр 1998 онд "Хуан жү гэг" түүхэн сэдэвт олон ангит киноны Зи Вэйн дүрээр олонд танигдсан. 1999 онд "Хуан жү гэг" түүхэн сэдэвт олон ангит киноны 2-р бүлэгт тоглож, тус оны 11-р сард анхны бие даасан цомог "Зүрхний цохилт"-оо худалдаанд гаргасан.

2008 онд хоёр дахь бие даасан цомгоо худалдаанд гаргаж "Оны хамгийн авьяаслаг уран бүтээлч" ("The most versatile artist"), "Оны шилдэг уран бүтээл" (Best hits)зэрэг шагналуудыг хүртжээ.

2010 онд Beauty's Rival in Palace түүхэн сэдэвт олон ангит кинонд тоглосон нь Солонгос, Япон зэрэг Азийн орнуудад цацагдаж түүний алдар нэрийг улам нэмэгдүүлсэн. Тухайн киноны гол дүрээрээ "Chinese National Drama Festival"-аас "The network's most popular actress" шагналыг хүртсэн. Мөн тус онд "Линь Шинь-рү фильм"-ийг үүсгэн байгуулж кино продюсераар ажиллах болсон. 2011 онд тус студийн анхны түүхэн сэдэвт олон ангит кино The Glamorous Imperial Concubine дэлэгцнээ гарч тус оны хамгийн их үзэгчтэй ОАК-гаар шалгарч, "Chinese National Drama Festival"-аас Оны шилдэг продюсер, "An-Hui Festival"-ын оны шилдэг продюсер, жүжигчин, "YouKu TV Festival"-аас оны шилдэг продюсер гэх мэт шагналуудыг хүртжээ.

2014 онд Линь Шинь-рү фильмийн 4 дэх телевизийн олон ангит кино "16 дахь зуны улирал" 50 дахь удаагийн Тайванийн Golden Bell Awards-ын шилдэг ОАК-гаар шалгарсан.

Хувийн амьдрал засварлах

Рүби 2016 оны 7 сарын 31-нд Тайванийн жүжигчин Хуо Чень-хуа(Уоллес Хуо)-тай Бали арал дээр хуримласан бөгөөд 2017оны 1 сарын 6-нд анхны охиноо төрүүлсэн.