Со Жү Хён ( Англи: Seo Joo Hyun, Солонгос: 서주현, Хятад: 徐珠贤. Түүний нэрийг дуудахдаа Со Жү Ён буюу "х" үсгийг хэлэлгүйгээр дуудаг. 1991 оны зургаадугаар сарын 28нд мэндэлсэн) Түүнийг тайзны нэр болох Со Хён-оор нь хүмүүс илүү сайн мэддэг. Өмнөд Солонгос-ын дуучин, бүжигчин, жүжигчин, бараа сурталчлагч, телевизийн хөтлөгч юм. Со Жү Хён нь Сунё Шидэ хамтлагийн насаар хамгийн бага гишүүн юм.

Со Жү Хён
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр서주현 (Со Жү Хён)
Тайзны нэрСо-Хён
Төрсөн1991 оны VI сарын 28-нд
Өмнөд Солонгосын Сөүлд
Харьяалал Өмнөд Солонгос
ГаралСөүл, Өмнөд Солонгос
Хөгжмийн урсгалK-pop (Кэй-поп, Солонгос поп), Teen-pop (идэр залуусын поп)
МэргэжилСунё Шидэ хамтлагийн гишүүн, дуучин, жүжигчин, бүжигчин, бараа сурталчлагч, дуу оруулагч, дууны үг зохиогч, телевизийн хөтлөгч
ЗэмсэгТөгөлдөр хуур, Гитар, Хийл
Идэвхтэй2003 оноос одоог хүртэл
СтудиSM Entertainment
Хамтардаг уран бүтээлчидSM Town
Girls' Generation
TaeTiSeo
Цахим хуудасХамтлагийн албан ёсны цахим хуудас

Сохёны гарын үсэг

Со Жү Хён нь 1991 оны 6 сарын 28нд Өмнөд СолонгосСөүл хотноо мэндлэжээ. Тэрээр бага сургуульд байхдаа метрогоор явж байгаад SME-ийн менежертэй тааралдсан нь түүнийг урлагийн ертөнцөд хөл тавихад хамгийн ихээр нөлөөлсөн. SME-н менежер түүнд SME-д шалгаруулалт өгөхийг зөвлөсөн бөгөөд Сохён тухайн үедээ эцэг эхтэйгээ ярилцаж үзээд шалгаруулалт өгөхөөр шийдэж байжээ. Шалгаруулалтанд дуулсан дуу нь хүмүүсийн сайн мэдэх "Wild Flower Story" хэмээх хүүхдийн дуу байсан нь шалтгаруулалт өгч байсан бусад оролцогчдоос онцгойрч байсан юм. Бага сургуулиа төгссөний дараагаар Seoul дунд сургуулийг дүүргэж, Daeyoung Ахлах Сургуульд суралцаж байгаад Jeonju Урлагийн Ахлах Сургууль руу шилжин суралцсан бөгөөд 2010 оны 2 сарын 9-нд сургуулиа төгссөн юм. Түүний дараагаар Dongguk Их Сургуульд хамтлагийн гишүүн Юнагийн хамтаар жүжигчний мэргэжлээр суралцаж эхлэсэн бөгөөд 2014 оны 8 сарын 21-нд сургуулиа амжилттай төгсөж, төгсөлтийн үйл ажиллагаан дээр нь түүнд сургуулийнх нь зүгээс 'Гавъяат Шагнал' өгсөн юм. Тэрээр гитар болон төгөлдөр хуурыг гаргууд эзэмшсэн нэгэн. Түүний ээж нь төгөлдөр хуурын багш бөгөөд түүнд төгөлдөр хуур хэрхэн тоглох талаар зааж өгсөн бол харин гитарыг We Got Married нэвтрүүлэгийн хамтрагч (нөхөр) Жон Юнва (Jung Yonghwa) нь түүнд зааж өгч байжээ. Мөн бага ангид байхдаа хийл тоглодог байсан. Тэрээр Солонгос, Хятадаар чөлөөтэй ярьдаг, харин Япон, Англиар өдөр тутмын хэрэглээнд маш сайн ярьж чаддаг.

2010 онд Сохён "Сөүл хотын сурагчдын эрүүл мэнд" төсөлд элчин сайдаар, 2012 онд Нэгдсэн Үндэсний "2012 Yeosu Expo"-д тус тус томилогдон ажиллаж байжээ. 2011 оны 10 сарын 11нд Сөүл , Changseong-Dong-д UNICEF элчийн үүрэгт ажилд оролцож байсан. Түүнээс өмнө “Африкийн хүүхдүүдэд туслах” төсөлд UNICEF-тэй хамтарч ажиллаж байсан.

Хөгжимийн ертөнцөд

засварлах

Girls' Generation

засварлах

SM Entertainment-д орсоноор түүний бэлтгэл, сургуулилт эхлэсэн юм. 2007 онд Сунё Шидэ хамтлагийн гишүүнээр сонгогдож, 2007 оны наймдугаар сарын 5нд дебютээ хийжээ. Тэрээр хамтлагтаа гурав дах гол хоолойн үүргийг гүйцэтгэдэг.

2012 онд хамтлагийн гишүүд Тэён, Тиффани нарын хамтаар Сунё Шидэ хамтлагийн дэд хамтлаг TaeTiSeo-н гишүүдээр сонгоджээ. Мөн тэр жилдээ анхны мини-албум Twinkle-ээ гаргажээ. Тэдний хөгжимийн урсгал, стиль имидж зэрэг нь Сунё Шидэ хамтлагаас тэс ондоо байсан юм.

Соло уран бүтээл

засварлах

Сохён хамтлагийн гишүүд Жэссика, Тиффанигийн хамтаар олон дуу гаргасан бөгөөд эхний уран бүтээл нь Oppa Nappa (Korean: "오빠 나빠", Bad Older Brother) ба хоёр дах нь уран бүтээл нь Mabinogi (It's Fantastic!) байв. Уг дууны сэдэв нь видео тоглоомийн тухай юм.

2009 оны 2 сарын 17нд Сохён Жү Хён Ми-той хамтарч JjaRaJaJja (Korean: "짜라자짜") хэмээх дууг дуулсан. Уг дууны клипэнд хамтлагийн гишүүн Юри тогложээ. Энэхүү дуу нь 2009 оны M.Net Asian Music Awards-ийн Trot Music of the Year хэмээх номинацид нэр дэвшиж байсан.

Super Junior хамтлагийн Кюхён, Реүк, Сонмин, Дунхэ мөн хамтлагийн гишүүд болох Тэён, Жэссика, Сүён ба Ссони нартай хамтран S.E.O.U.L. хэмээх дууг дуулж байжээ. Caribbean Bay сурталчилгааны дууг хамтлагийн гишүүд Тэён, Ссони, Тиффани, Жэссика болон 2PM хамтлагийн хөвгүүдтэй хамтарч дуулжээ.

Тэрээр MBC телевизийн олон ангит кино болох Kim Soo Ro-гийн дуу болох It's Okay Even If It Hurts (Korean: 아파도 괜찮아요)-г дуулсан бөгөөд энэ дуу нь 2010 оны 6 сарын 25нд гарчээ.

2011 онд TVXQ хамтлагийн 5дах студи албум болох "Keep Your Head Down"-д багтсан Journey дууг TVXQ-тэй хамтарч дуулжээ. Уг дуу нь Paradise Ranch киноны албан ёсны дуу юм. 10 сарын 11нд Super Junior хамтлагийн гишүүн Дунхэтэй хамтарч "Asian Song Festival"-д зориулан Dreams Comes True дууг дуулжээ. Энэ дуу нь UNICEF-н Өмнөд Африкд зориулсан төслийн дуу байсан юм. 10 сарын 25нд The Face Shop сурталчилгааны The Magic of Yellow Ribbon дууг Ким Хёнжүн-ий хамтаар дуулжээ.

2012 оны 2 сарын 13нд Brown Eye-ийн Юүнгоны хамтаар Don't Say No хэмээх дууг дуулжээ. 4 сарын 16нд хамтлагийн гишүүн Юри-гийн тоглосон Fashion King киноны албан ёсны дуу болох I'll Waiting For You-г дуулж байсан.

2013 оны 6 сарын 20нд SK Telecom-ын T'Ple Couple Song-ыг Super Junior хамтлагийн гишүүн Кюхёнтой хамтарч дуулжээ.

Дууны үг зохиогч

засварлах

Сохён хамтлагийнхаа 4дэх студи албум болох I Got A Boy-д багтсан Baby Maybe-г хамтлагийн гишүүд Сүён, Юритэй хамтарч, XYZ-ийг хамтлагийн гишүүн Юритэй хамтарч зохиожээ. Сохён хамтлагийнхаа дууны үг зохиосон 5дах гишүүн бөгөөд түүний өмнө хамтлагийн гишүүд болох Юри, Сүён, Тиффани, Жэссика нар дууны үг зохиож байсан.

Жүжиглэлт болон Телевизийн ертөнцөд

засварлах

Сохён Passionate Love киногоороо кино ертөнц-д дебютээ хийсэн юм. Тэрээр гол дүрийн залуугийн анхны хайр, малын эмчийн коллежид суралцаж буй Han Yoo Rim-н дүрийг бүтээсэн юм. Уг кино нь 2013 оны 9сарын 28нд цацагдаж эхлэсэн юм.

Сохён-ы анхны мюзикл нь Moon Embracing the Sun юм. Уг мюзиклдээ гол дүрийн эмэгтэй Heo Yeonwoo-гийн дүрийг бүтээсэн. Энэхүү мюзикл нь 2014 онд тоглогдож эхлэсэн.

Дуу оруулагч

засварлах

Сохён, Тэён хоёр Despicaple Me хүүхэлдэйн киноны Солонгос хувилбарт дуу оруулсан бөгөөд Сохён Edith-д , харин Тэён "Edith"-ийн эгч Margo-д тус тус дуу оруулсан юм. Уг хүүхэлдэйн киноны дараагийн анги болох Despicaple Me 2-т мөн ч мөн адил Edith-д дуу оруулжээ. Сохён, Ссони хоёр MBC телевизийн Real Man нэвтрүүлэгийн өгүүлэгчээр ажилласан юм.

Телевизийн Шоу

засварлах

CN Blue хамтлагийн гишүүн ахлагч, гол хоолой, гитарчин Жон Юнва-гийн хамтаар MBC телевизийн We Got Married хэмээх шоунд хамт оролцжээ. Тэднийг YongSeo Couple гэж дууддаг ч зарим үед Goguma Couple буюу Амтат Төмс хос гэх үе ч бий. Тэд анх 2010 оны 2 сарын 11нд уулзсан бол сүүлийн зураг авалтандаа "Цагаан өдөр" буюу 2011 оны 3 сарын 14нд оржээ. Гэсэн ч уг анги нь 2011 оны 4 сарын 2нд телевизээр цацагдсан байна.

Сохён хамтлагийн гишүүд Тэён, Тиффани хоёртой MBC телевизийн Show! Music Core-г 2012 оны 2 сарын 4нөөс эхлэн хөтлөжээ. Мөн Сохён 2012 оны 12 сарын 31нд И Жүн, И Хвижэ, Бүм нарын хамтаар Gayo Daejun-ийг хөтлөж байжээ.

Сурталчилгаа

засварлах

Сохён 2004 онд TVXQ хамтлагийн гишүүдтэй SMART Uniform-г сурталчилж байсан.

Тэрээр хамтлагийн гишүүд Сүён, Юритэй QTV-гийн зурагт хуудсанд зургаа авхуулсан бөгөөд зурагт хуудсын нэр нь Dreaming Water ба Cosmopolitan сэтгүүл болон UNICEF-н ус болон байгалиа цэвэр хэвээр хадгалаж үлдэхийг уриалсан аянд нэгдсэн юм.

2010 онд F(x) хамтлагийн гишүүн Кристалтай хамтарч Clean&Clear-г сурталчилсан. 4 сарын сүүлээр хамтлагийн гишүүд Юри, Юна болон 2PM хамтлагийн Никкүн, Тэгён, Чансоний хамтаар Caribbean Bay-н сурталчилгаанд тоглож байсан.

2011 оны 9 сараас Ким Хёнжүнтэй хамтарч The Face Shop-г сурталчилж эхэлсэн.

2013 оны 2 сард хамтлагийн гишүүн Сүёний хамтаар Tommy Hilfiger-ын шинэхэн моделээр сонгогдож мөн тэр жилдээ SK Telecom-г хамтлагийн гишүүн Юна, F(x) хамтлагийн Солли, Super Junior хамтлагийн Кюхён, SHINee хамтлагийн Мину нартай хамтарч сурталчилах болжээ.

2014 оноос эхлэн Сохён, Тэён, Тиффани нар MIXXO брендийн шинэ нүүр царай болсон юм.

Дууны уран бүтээлийн жагсаалт

засварлах

Соло дууны уран бүтээлийн жагсаалт

засварлах
Нэр Title Уран бүтээл Үргэлжлэх хугацаа Уран бүтээлч
2007 SBS Thirty Thousand Miles in Search of My Son "Touch the Sky" 03:49 Хамтарсан: Taeyeon, Jessica, Sunny & Tiffany
2008 Roommate "Love Hate" 03:45 Хамтарсан: Jessica & Tiffany
It's Fantastic "It's Fantastic" 03:40 Хамтарсан: Jessica & Tiffany
KBS Hong Gildong OST "The Little Boat (작은 배)" 03:27 Хамтарсан: Taeyeon, Jessica, Sunny & Tiffany
N/A "Haptic Motion" 01:31 Хамтарсан Taeyeon, Jessica & Sunny
2009 Jjarajajja "Jjarajajja" 02:58 Хамтарсан: Joo Hyun Mi & Davichi
MBC Heading to the Ground OST "Motion" 04:06 Хамтарсан: Taeyeon, Jessica, Sunny & Tiffany
N/A "S.E.O.U.L." 03:47 Хамтарсан: Taeyeon, Jessica, Sunny, Kyuhyun, Sungmin, Ryeowook, Donghae & Leeteuk
N/A "I Can't Bear Anymore (Bear Song)" 02:43 Хамтарсан: Taeyeon, Jessica & Sunny
2010 N/A "Cabi Song" 03:19 Хамтарсан: Taeyeon, Tiffany, Jessica, Sunny, Yuri, Chansung, Junsu, & Taecyeon
N/A "Cooky" 02:50 Хамтарсан: Tiffany, Jessica & Sunny
My Friend Haechi "Haechi Song" (해치송) 03:26 Хамтарсан: Taeyeon, Jessica, Sunny & Tiffany
Kim Soo Ro OST "It's Okay Even If It Hurts" 04:37 Ганцаараа
Let's Go "Let's Go" 03:31 Хамтарсан: Бүх одод
2011 N/A "Dreams Comes True" 03:26 Хамтарсан: Donghae
N/A "The Magic of Yellow Ribbon" 02:42 Хамтарсан: Kim Hyun-joong
Keep Your Head Down "Journey" 04:33 Хамтарсан: TVXQ
2012 N/A "Don't Say No" 03:25 Хамтарсан: Yoon Gun
SBS Fashion King OST "I'll Wait for You" 04:46 Ганцаараа
2013 N/A "T'PLE Couple Song" 02:44 Хамтарсан: Kyuhyun
SBS Gayo Daejun: Friendship Project "You Are A Miracle" 06:11 Хамтарсан: Бүх одод
2014 Make Your Move "Cheap Creeper" 03:01 Хамтарсан: Jessica, Taeyeon, Tiffany & Sunny

Дэлгэцийн уран бүтээлийн жагсаалт

засварлах
Жил Нэр Дүр Тэмдэглэл
2010 Despicable Me Edith Солонгос хувилбарын дуу оруулалт
2012 I AM. Өөрөө SM Town-ы баримтат кино
2013 Despicable Me 2 Edith Солонгос хувилбарын дуу оруулалт
2014 My Brilliant Life Taeyeon, Tiffany-н хамтаар туслах дүрд
Жил Нэр Дүр Тэмдэглэл Цацагдсан суваг
2008 Unstoppable Marriage Bulgwang-dong's Seven Princesses Gang Туслах дүр KBS
2013 Passionate Love Han Yoo-rim Туслах дүр SBS

Цэнгээнт нэвтрүүлэг

засварлах
Жил Нэр Дүр Цацагдсан суваг Тэмдэглэл
2009 We Got Married (Season 1) Өөрөө MBC 42, 45, 47, 49-р анги
2010–2011 We Got Married (Season 2) Өөрөө MBC YongSeo
2011 Running Man Өөрөө SBS 63, 64-р анги
2012–2013 Show! Music Core Хөтлөгч MBC Taeyeon, Tiffany-гийн хамт
2013 Star King Өөрөө SBS 300-р анги
Strong Heart Өөрөө SBS 165, 166-р анги
Beatles Code Season 2 Өөрөө Mnet 47, 48-р анги
Real Men Өгүүлэгч MBC Sunny-гийн хамт
2014 The TaeTiSeo Өөрөө OnStyle Taeyeon, Tiffany-гийн хамт
Жил Дуу Уран бүтээлч Тэмдэглэл
2008 "Oppa Nappa" Seohyun, Jessica & Tiffany
2009 "S.E.O.U.L." Super Junior & Girls' Generation
2010 "Caribbean Bay" 2PM & Girls' Generation
"Oh! My Goddess" TRAX
"Let's Go" G20 (20 хамтлагийн уран бүтээлчид) Солонгос болон англи хувилбар
"Banmal Song" Seohyun & Yong Hwa
Жил Нэр Дүр Тэмдэглэл
2014 Moon Embracing the Sun Heo Yeon-woo Гол дүр

Дэмжлэг

засварлах
Жил Сурталчилгаа Тэмдэглэл
2004 Smart Uniform Model TVXQ-н хамт
2009 Banana Milk
Post Granola Cereal
2010 Clean & Clear Krystal-н хамт
2011 Intel Visual Life with the 2nd Intel® Core™ Processor Im Yoona, Taeyeon-н хамт
2011–2013 The Face Shop Kim Hyun-joong-н хамт
2013 Tommy Hilfiger Denim Sooyoung-н хамт
SK Telecom LTE Seohyun, Yoona, Sulli, Minho, Siwon, Kyuhyun & EXO
2014 Mixxo Taeyeon, Tiffany-гийн хамт
Steve Madden Steve Madden's 2014 F/W collection.

Шагнал & Нэр дэвшсэн

засварлах
Жил Зохион байгуулсан Төрөл Нэр дэвшсэн зүйл Үр дүн
2009 2009 Mnet Asian Music Awards Trot Music of the Year "JjaRaJaJja" (Seohyun, Joo Hyun Mi & Davichi) горилжээ
2010 South Korea Ministry of Culture Recognition Award Өөрөө шагнагдсан
2010 Yahoo! Buzz Awards Female Top Buzz Star горилжээ
Chungdamdong Hush Cosmetic Surgery Poll Best Natural Beauty шагнагдсан
MBC Entertainment Awards 2010 Most Popular Couple YongSeo (Seohyun & Yong Hwa) шагнагдсан
2011 Mnet 20's Choice Awards Hot Campus Goddess Өөрөө горилжээ
Mnet Media Awards Most Cute and Gorgeous Lady горилжээ
2013 Seoul Drama Awards Best Song from a Series "I'll Wait for You" горилжээ