Солонгон арвас хошуут


Солонгон арвас хошуут (Ramphastos sulfuratus) нь Өмнөд Америкийн тод алаг өнгийн, бахим том хошуутай шувуу юм.

Солонгон арвас хошуут
Хондураст.
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Piciformes
Овог: Ramphastidae
Төрөл: Ramphastos
Зүйл: R. sulfuratus
Латин нэр
Ramphastos sulfuratus
Lesson, 1830

Гадаад төрх

засварлах
 
Солонгон арвас хошуут Коста-Рикад.

Хошууг нь оролцуулаад 42-55 см урт байна. Тэдний том алаг хошуу нь 12-15 см буюу биеийн уртын 3 ны 1 тэй тэнцдэг. Хошуу нь том, хүнд нүсэр харагдах ч, маш хөнгөн хатуу байдаг аж.

Солонгон арвас хошуутын бие нь хар, хүзүү цээж нь шар байна. Жилд нэг удаа өд нь гуужин солигддог. Хөл нь хөх өнгөтэй ба сүүлний үзүүрт улаан өдтэй. Хошуу нь ногоон өнгө голлосон, үзүүр нь улаан, хажуу хэсэгтээ улбар шар байна.

Тархалт

засварлах
 
Лондоны амьтны хүрээлэнд.

Энэ шувуу нь Мексикийн өмнөд хэсэг, Венесуэл, Колумбад таарна. Солонгон арвас хошуут нь халуун дулаан бүсийн ой шугуйд амьдран, модны хонгил нүхэнд үүрлэдэг. Бусад арвас хошуутын адилаар маш нийтэч шувуу бөгөөд ганцаар байх нь ховор юм. Голдуу 6-12 тоогоор сүрэглэнэ. Энэхүү шувуу нь нисэхдээ сайн биш ба ихэвчлэн мод дамжин үсэрч явна.

Идэш тэжээл

засварлах

Солонгон арвас хошуутын гол хоол тэжээл нь янз бүрийн жимс болно. Гэхдээ зарим үед жижиг шувуу, өндөг, шавьж, хэвлээр явагчаар хооллодог.

Эмэгчин нь 2-4 цагаан өндөг гаргах ба хоёул ээлжлэн дардаг. 15-20 хоноод өндөг хагаран бараг өдгүй нүцгэн дэгдээхэй гарна. Дэгдээхэй нь 2 сарын дараа нүдээ нээдэг байна. Эх, эцэг нь ээлжлэн хоол тэжээл зөөж 8-9 сарын дараа дэгдээхэй нас бие гүйцэн, хошуу нь ургаж томрох ба үүрээ орхин бие даадаг аж.

Цахим холбоос

засварлах
  Commons: Ramphastos sulfuratus – Викимедиа зураг, бичлэг, дууны сан