Солонго
Солонго - агаар их чийгтэй үед тохиолдох хараа зүй болон цаг уурын ухааны талаас тайлбарлагдах байгалийн үзэгдэл. Нарны цацраг агаар мандалд ихээр хуримтлагдсан чийгт ойн хугарч солонгороод олон өнгө (гаднаас дотогшоо улаан, улбар шар, шар, ногоон, цэнхэр, хөх, нил ягаан) бүхий нум эсвэл цагираг хэлбэрээр харагддаг.
Хадмал | |
---|---|
Монгол үсгээр | |
буриад кирилл. | hолонго |
монгол кирилл. | солонго |
халимаг кирилл. | солңһ |
Газраас ажиглагчид нум хэлбэртэй харагдах бол өндөрлөг газраас (уул, нисэх онгоцоос) ажиглагчид цагираг хэлбэртэй харагдана. Нар газарт 43 градусаас дээш өнцгөөр тусч буй тохиолдолд газарт солонго татахгүй.
Өнгөний дараалал
засварлах1672 онд анх Ньютон солонгын өнгөний спектрийг улаан, шар, ногоон, цэнхэр, нил ягаан гэсэн 5 өнгөнд хуваасан ба дараа нь хөгжимд долоон үндсэн эгшиг байдагтай адилтган улбар шар болон хөх өнгийг нэмж долоон үндсэн өнгөтэй болгосон. Солонго нь гаднаас дотогш дараах үндсэн өнгүүдээр солонгордог (давхар солонгоны гадаад солонгонд эсрэгээр).
Улаан | Улбар шар | Шар | Ногоон | Цэнхэр | Хөх | Нил ягаан |
Урд | Уулын бэлд | Шагдар | Ноёны | Цэргүүд | Хатирч | Явна |
Ухаантай | Улбар | Шавь | Нартайгаа | Цэнгэн | Хөгжиж | Явна |
Үндсэн өнгүүдийг дээр дурдсан хэлцүүдийг цээжлэх аргаар амархан цээжилж болдог.
Мөн үзэх
засварлахЦахим холбоос
засварлахWiktionary: солонго – Энэ үгийг тайлбар толиос харна уу |