Сокотра
Сокотра (Араб хэл:سقطرى) нь нь Энэтхэгийн далайн 4 арал болон бусад жижиг арлуудыг багтаасан, Арабын хойгийн өмнөд хэсэгт орших олтриг (бүлэг арал) бөгөөд Йемен улсад харъяалагддаг. Үндсэн арал болох Сокотра нь 3625 км² газар нутагтай бөгөөд Абд ал Кури, Самхах, Дарса гэх арлуудтай. Сокотра арлыг Арабын тэнгисийн биологийн төрөл зүйлийн үнэт эрдэнэсийн сан хэмээн өргөмжилдөг. Луу мод тэргүүтэй нилээд олон уугуул ургамалтай, нийтдээ 800 гаруй төрлийн ургамал бүртгэгджээ. Ургамал судлаачдын тодорхойлсноор Сокотра арлын ургамлын бүрхэвч нь дэлхийн устах аюулд хамгийн их өртөөд байгаа 10 газрын нэг болсон ажээ. Амьтдын хувьд хэд хэдэн зүйлийн уугуул сарьсан багваахай амьдардаг байна. Уг аралд 50000 гаруй хүн оршин суудаг байна.
Сокотра олтриг* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Луу мод | |
Улс | Йемен |
Төрөл | Байгалийн |
Шалгуур | x |
Дугаар | 1263 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 2008 (32-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Цахим холбоос
засварлах Commons: Сокотра – Викимедиа дуу дүрсний сан
- Royal Botanic Garden, Edinburgh: Soqotra's Misty Future. (See page 5 for information on dragons' blood).
- Global organisation of Friends for Soqotra in any aspect based in Edinburgh, Scotland.
- Carter, Mike. The land that time forgot The Observer. Sunday April 16, 2006.
- A Historical Genealogy of Socotra as an Object of Mythical Speculation, Scientific Research & Development Experiment
- Audio interview with Soqotra Island resident about life on Soqotra
- Burdick, Alan. "The Wonder Land of Socotra, Yemen". The New York Times.
- Information about the island
- SCF Organisation.
- Sounding fragment of Soqotran Mehazelo (Cinderella) folktale in MP3
- An article from Russian "Вокруг света" ("Around the World") magazine
- An article in T Style Magazine - NYTimes
- A personal view of Soqotra by John Farrar. Many photos and articles
- A good page describing the very different landscape of this island