Содовжамцын Хүрэлбаатар

Сорхууд овогт Содовжамцын Хүрэлбаатар (1951 оны 10 сарын 17-нд төрсөн-2023 оны 9-р сарын 19-нд нас барсан) нь Монгол Улсын дипломатч. Япон улсад 2 удаа болон БНАСАУ-д Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байв. Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн ерөнхийлөгч байсан.

Түүний эцэг Ц.Содовжамц Ховд аймгийн уугуул хүн байсан бөгөөд нутгаасаа гарч Багшийн сургуулийг дүүргээд Завхан аймагт багшилж байсан. Удалгүй цэргийн хүн болж Баянхонгор аймагт ажиллаж амьдрах болсон байна. Харин С.Хүрэлбаатарын эх нь Х.Сангидулам гэдэг хүн байсан ажээ.

Боловсрол

засварлах

Хүрэлбаатар 1969 онд Баянхонгор аймагт дунд сургууль дүүргээд Улсын Багшийн Дээд Сургуулийн орос хэлний ангид элсэн орж 1971 он хүртэл суралцсан. Улмаар 1971-1976 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж дипломатч мэргэжил эзэмшжээ. Мөн 1989-1991 Оросын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академид сурч дүүрэгсэн байна.

Ажилласан байдал

засварлах
  • 1976-1981 Гадаад харилцааны яамны Азийн газрын ажилтан. Энэ үедээ Япон улсаас БНМАУ-д суугаа ЭСЯ-нд томилогдон орчуулагчаар 2 жил ажилласан.
  • 1981-1987 онд БНМАУ-ын Япон улсад суугаа ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга
  • 1987-1989 онд БНМАУ-ын ГЯЯ-ны Азийн газрын 2-р нарийн бичгийн дарга
  • 1991-1996 онд ГХЯ-ны Ази-Африкийн газрын дарга
  • 1997-2001 онд Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
  • 2002-2005 онд Монгол улсын ГХЯ-ны бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газрын зөвлөх
  • 2005-2008 онд Монгол улсын ГХЯ-ны Азийн газрын дарга
  • 2008-2011 онд Монгол улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
  • 2012-2017 онд Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
  • Японы "Мандах нар" одонгийн алт мөнгөн од, зэрэглэлийн одон (2017)

Гадаад холбоосууд

засварлах
Өмнөх
Рэнцэндоогийн Жигжид
Монгол Улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд
2012-2017
Дараах
Дамбадаржаагийн Батжаргал
Өмнөх
Жанчивдоржийн Ломбо
Монгол Улсаас БНАСАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд
2008-2011
Дараах
Маньбадрахын Ганболд
Өмнөх
Бадам-Очирын Должинцэрэн
Монгол Улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд
1997-2001
Дараах
Замбын Батжаргал