Дамбадаржаагийн Батжаргал
Дамбадаржаагийн Батжаргал (1966 онд төрсөн) Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайд.
Намтар
засварлах1989 онд МУИС-ийн математикийн ангийг төгссөн.
1989-2002 онд Монгол Банкинд эдийн засагч, зээлийн мэдээллийн сангийн ажилтан.
1995 онд Токиогийн Их сургууль, 2002 онд Васедагийн Их сургууль тус тус магистраар төгссөн.
2002-2006 онд Япон дахь Монгол Улсын ЭСЯ-нд худалдаа эдийн засгийн 2-р нарийн бичгийн дарга.
2006-2007 онд Ерөнхийлөгчийн Тамгын газар ажилтан.
2007-2009 онд ҮХЯ-ны Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга.
2009-2011 онд Япон дахь Монгол Улсын ЭСЯ-нд худалдаа эдийн засгийн зөвлөх.
2011-2012 онд Монгол Улсын Осака дахь Ерөнхий Консул.
2013-2014 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын зөвлөх.
2014-2016 онд ГХЯ-ны Эдийн засгийн хамтын ажиллагааны газарт зөвлөх.
2016 оноос Япон дахь ЭСЯ-нд зөвлөх.
2018 оны 5-р сараас Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайд.
Тэргүүн шадар дипломат цолтой.