Совдын Дамдин
Совдын Дамдин нь (1943 онд төрсөн, 2021 онд нас барсан) Монгол болон Буриад улсын гавьяат жүжигчин.
Намтар
засварлахСовдын Дамдин нь 1943 онд Булган аймгийн Бугат суманд төрсөн.
- 1967 онд УБДС-ийн кино драмын анги төгссөн.
- 1967 оноос УДЭТ-т жүжигчнээр ажилласан.
Театрын тайзнаа тоглосон жүжгүүд
засварлах- “Любовь Яровая”-гийн Кутов,
- “Наянчулууны ой”-н Эрдэнэ-Очир,
- “Өрсөлдөөн”-ий Тулгаа, “Анхны тулаан”-ы Лепешинский,
- “Хөөрхий дээ, Марат минь”-ийн Марат,
- “Арын албаныхан”-ы Сүхбаатар жанжин,
- “Нүд”-ийн Дугар, “Цаг өөр болжээ”-гийн Ваган,
- “Би яагаад”-ын Чагнаа, “Хоёр эзний ганц зарц”-ын Бригелла,
- “Хурлын дараа”-гийн Сүхээ, “Бумбат эрдэнэ”-ийн Дорж,
- “Аз жаргалын эрэлд”-ийн Геннадий, “Нэгэн нярвын паян”-ы Дорж,
- “Буурай аав”-ын Буянтогтох, “Их авхай”-н Амгалан,
- “Унаган хайр”-ын Чагдал, “Шинэ зам”-ын Сүхбаатар,
- “Буэнос-Айресаас хийсэн сурвалжлага”-ын Эрнесто Рохос,
- “Гургалдайн дуут шөнө”-ийн Фирсов,
- “Байцаагч түшмэл”-ийн Осип,
- “Нулимсны наадах инээд”-ийн Дэмчиг,
- “Буцах хаяг”-ын Нямбуу, “Халуун газар”-ын Баасан,
- “Амин булаг”-ийн Донгой,
- “Тамын дурлал”-ын Кебот, “Ромео Жульетта”-гийн Эскаль ван,
- “Цахлай”-н Шамраев,
- “Эрлэгийн данс”-ийн Жанчив,
- “Саран хөхөө”-гийн Дэрэм,
- “Шөнө амталсан нулимс”-ын Халзан
дүрүүдэд тус тус тоглосон байна.
Уран бүтээл
засварлахУлсын Драмын Эрдмийн Театраас гаргасан жүжигчин С.Дамдины уран бүтээлийн жагсаалтаас түүвэрлэн оруулав.
Тайзны уран бүтээл
засварлах- Н.Погодин: “Буутай хүн” Никонор
- Д.Намдаг “Ээдрээ” Сүхбаатар
- Б.Стоу “Том авгын овоохой” Гели
- Б.Стоу “Том авгын овоохой” ван Триоп
- Н.Тренев “Любовь Яравайя” Кутов
- Д.Намдаг “Шинэ байшинд” Намжил
- Ч.Айтматов “Эхийн дууль” Майсельбек
- А.Барянов “Тэр талд” Прешдецкий
- Н.Хамза “Баян барлаг хоёр” Чездийн дарга
- П.Хорлоо “Өрсөлдөөн” Тулгаа
- Д.Намдаг “Наян чулууны ой” Эрдэнэ-Очир
- Ч.Чимэд “Арын албаныхан” Сүхбаатар
- Н.Хамза “Баян барлаг” Казит
- С.Удвал “Цэрэн хаачив” Сүхбаатар
- А.Арбузов “Хөөрхий Марат” Марат
- А.Салинский “Эцсийн мөч” Феодер
- Б.Брехт “Эхийн сэтгэл” Шота
- Н.Хамза “Баян барлаг” Гафур
- Софокол “Эдип хаан” зарц
- Д.Намдаг “Оролмаа” Хаймчиг
- Д.Нямаа “Нүд” Дугар
- Д.Мягмар “Нандин-Эрдэнэ” Дорж
- Ж.Пүрэв “Түлхүүрийн нууц” Орших
- Ч.Лодойдамба “Гарын таван хуруу” Чулуун
- Д.Намдаг “Оролмаа” Гончиглхүнд
- Ч.Чимэд “Маш нууц” Дамбий
- У.Шекспир “Лир ван” мэдээч
- Д.Батбаяр “Дөшин жирмийнхэн” Ёндонжамц
- Д.Батбаяр “Дөшин жирмийнхэн” Лувсан
- Дашдаваа “Сахиуст цэрэг” Баяр
- Ч.Чимэд “Маш нууц” Жамьяандоо
- Ч.Лодойдамба “Гарын таван хуруу” Хүн чанар
- Д.Мягмар “Би яагаад” Чагнаа
- А.Вампилов “Ууган хүү” Сильва
- Д.Нацагдорж “Их авхай” Амгалан
- Э.Оюун “Бумбат эрдэнэ” Дорж
- К.Гольдони “Хоёр эзний нэг зарц” Гергила
- У.Шекспир “Отелло” мэдээч
- У.Шекспир “Отелло” Людовик
- У.Шекспир “Гамлет” тэнгисчин
- Д.Намдаг “Их авхай” сайн эр
- Э.Оюун “Ширүүн тулаан” Сүхбаатар
- Ч.Чимэд “Арын албаныхан” цагаан цэрэг
- Д.Мягмар “Нэгэн няравын паян” Дорж
- У.Шекспир “Ричард ван 3” харуул
- Ч.Ойдов “Далан худалч” Гэлэг
- А.Чехов “Цахлай” Шамраев
- К.Гольдони “Садар эр” Чекко
- С.Жаргалсайхан “Тэмүүжин” Есүхэй
- Жавган “Энхтуул” Баасан
- Ц.Балдорж “Шөнө амталсан нулимас” Халзан
- В.Ёжов “Гургалдайн дуут шөнө” Гура
- Д.Равжаа “Саран хөхөө” Дэрмээ
- Д.Энхболдбаатар “Амьдрал чиний төлөө” Дорлиг баавай
- Г.Бирваа, Д.Төрбат “Харц хатан” Өвгөн
- А.Себестян “Нэргүй од” Удря
Гавьяа шагнал
засварлах- 2010 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол
- Оросын Холбооны Буриад Улсын Гавьяат Жүжигчин