Стромболи галт уул

Стромболи галт уул (итали. Stromboli , сицили хэл. Struògnuli) Италийн Сицили арал дээрх дэвхтэй галт уул юм. Сицилийн хойд хэсэгт Тирренийн тэнгист байрладаг бөгөөд Липари арлуудын бүлэгт багтдаг. Арал нь 12.5 хавтгай дөрвөлжин км талбайтай 4 км диаметртэй юм.

Стромболи галт уулын дэлбэрэлт. 2004 он.

Стромболи галт уул нь байнга идэвхтэй байдаг бөгөөд арлын янз бүрийн цэгүүд болон далайн эргэн тойронд ажиглагддаг жижиг дэлбэрэлтүүдээрээ алдартай. Хамгийн сүүлчийн томоохон дэлбэрэлт 2009 оны 4-р сарын 13-нд болсон. Галт уулын өндөр нь далайн түвшнээс дээш 926 м, далайн ёроолоос дээш - 2000 м гаруй. Уг гал уул нь 3 идэвхтэй тогоотой.