Синраптор
Синраптор (Sinraptor) нь Хожуу Юрийн галавын үед амьдарч байсан теропод үлэг гүрвэл юм. Синраптор гэдэг нь латин хэлний Sino буюу Хятад, Raptor буюу хулгайч гэсэн утгатай. Зүйлийн нэрэнд орсон dongi гэдэг нь Дон Жиминийг хүндэтгэж өгсөн нэр ажээ.
Синраптор Оршин байсан хугацаа: Хожуу Юрийн галав, 160 сая жилийн өмнө | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Гавлын яс
| ||||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Зүйлүүд | ||||||||||||||||||
|
1987 онд баруун хойд Хятадын цөлд Хятад-Канадын хамтарсан экспедицийн үеэр Филип Ж. Карри, Сян Жао нар нээжээ. 3 орчим метрийн өндөртэй, 7.6 метр урттай тус төрлийн 2 зүйл мэдэгдээд буй. S. dongi-г Карри, Жао нар 1994 онд тодорхойлсон бол 1992 онд Гаогийн Yangchuanosaurus hepingensis хэмээн нэрлэсэн зүйл нь Синрапторын нөгөө нэг зүйл байх магадлал өндөртэй. Юутай ч Синраптор, Янчуанозаврууд нь тун ойрын төрлүүд бөгөөд Синрапторынхон овогт багтдаг.