Юрийн галав
Юрийн галав нь Геохронологийн дагуу 201.3± 145.6 сая жилийн хоорондын үе юм. Энэ галав нь Мезозой эриний 3 галавын дундах нь бөгөөд үлэг гүрвэлүүдийн алтан үе нь билээ. Энэ үеийн гол онцлог нь тэр үед амьдарч байсан үлэг гүрвэлүүд нь биеэр хэт аврага том байснаараа ялгарах тул энэ галавыг бас үлэмж биет үлэг гүрвлүүдийн үе хэмээдэг. Юрийн галавыг дотор нь Түрүү буюу Доод Юрийн галав, Дунд Юрийн галав, Хожуу Юрийн галав гэсэн үндсэн 3 хэсэгт ангилж үздэг.