Симон Амманн (Simon Ammann, 1981 оны 6 сарын 25-нд төрсөн) нь Швейцарын цанын харайлтын тамирчин юм.

Симон Амманн

Цанын харайлт
Төлөөлдөг улс:  Швейцар
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Симон Амманн
Төрсөн огноо 1981 оны 6 сарын 25
Төрсөн газар Грабс
 
Медалиуд
Өвлийн олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Солт-Лэйк Сити 2002 90 м
Алтан медаль – нэгдүгээр байр Солт-Лэйк Сити 2002 120 м
Алтан медаль – нэгдүгээр байр Ванкувер 2010 90 м
Алтан медаль – нэгдүгээр байр Ванкувер 2010 120 м
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байр Саппоро 2007 120 м
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Саппоро 2007 90 м
Хүрэл медаль – гуравдугаар байр Либерец 2009 90 м

Амманн Швейцарын Грабс хотноо Маргит болон Хенрих Амманн нарын гэр бүлд төрж, Унтервассерт өсчээ. Тэднийх 3 хүү, 3 охинтой аж. Симон 16 настайдаа 1997-1998 оны цанын харайлтын дэлхийн цомын цувралд оролцож эхэлсэн бөгөөд 1998 оны Наганогийн олимпод шалгаран оролцож, 35-р байр эзэлжээ.

2002 оны Солт-Лэйк Ситийн олимпын өмнө тэрээр хүнд гэмтэл авсан ч олимпод хувийн төрөлд хос алтан медаль хүртсэн 2 дахь тамирчин болж чаджээ. (Эхнийх нь 1988 онд хос алтан медаль зүүсэн Матти Никанен юм.) Ийнхүү нэр алдарт хүрсэн Амманн Америкт хүртэл телевизийн ярилцлагад оролцох болжээ.

Тэрээр 2006 онд Турин хотноо гурав дахь олимпод оролцсон ч хараахан медаль хүртэж чадаагүй. Түүний хоч нь "Сими" юм.

Тамирчны хажуугаар Амманн Цюрихийн Технологийн Институтад мэдээллийн технологи, цахилгааны инженерийн чиглэлээр 2006 оноос эхлэн суралцаж буй.

2007 оны 2 сарын 24-нд тэрээр цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхныхаа алтан медалийг хүртсэн.

Амманн одоо Шинделлегид амьдардаг.

Цахим холбоос

засварлах
  Commons: Симон Амманн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Өмнөх
  Андре Бушер
Швейцарын оны шилдэг тамирчин
2002
Дараах
  Рожер Федерер