Рожер Федерер
Рожер Федерер (Герман: Roger Federer; 1981 оны наймдугаар сарын 8-нд Швейцарын Базель хотод төрсөн) нь одоогоор дэлхийд нэгт жагсаж байгаа Швейцарын мэргэжлийн теннисчин юм.
Рожер Федерер | |||||||||||||
2007 оны Цинцинати Мастерс тэмцээний үеэр | |||||||||||||
Хоч: | Федерер-Экспресс («FedEx») Кинг Рожер Маэстро[1] | ||||||||||||
Улс: | Швейцар | ||||||||||||
Төрсөн өдөр: | 1981 оны 8 сарын 8 | ||||||||||||
Өндөр: | 185 см | ||||||||||||
Жин: | 85 кг | ||||||||||||
Мэргэжлийн тамирчны гараа: | 1998 | ||||||||||||
Тоглодог гар: | баруун | ||||||||||||
Дасгалжуулагч: | Северин Люти Иван Любичич | ||||||||||||
Шагналын мөнгө: | 118.875.916,00 Америк доллар | ||||||||||||
Ганцаарчилсан | |||||||||||||
Амжилт: | 1178:258 | ||||||||||||
Түрүүлсэн тэмцээн: | 99 | ||||||||||||
Оргил чансаа: | 1 (2004 оны 2 сарын 1) | ||||||||||||
Одоогийн чансаа: | 3 | ||||||||||||
Чансаагаар тэргүүлсэн долоо хоног: | 310 | ||||||||||||
| |||||||||||||
Хос | |||||||||||||
Амжилт: | 129:89 | ||||||||||||
Түрүүлсэн тэмцээн: | 8 | ||||||||||||
Оргил чансаа: | 24 (2003 оны 6 сарын 9) | ||||||||||||
| |||||||||||||
Олимпын наадам | |||||||||||||
| |||||||||||||
Инфобоксыг сүүлд шинэчилсэн нь: 2018 оны 11 сарын 5 | |||||||||||||
Эх сурвалж: ОУТХ-ы албан ёсны цахим хуудсан дахь теннисчний мэдээлэл (Цахим холбоос) |
Тэрбээр 2004 оны хоёрдугаар сарын 2-ноос 2008 оны наймдугаар сарын 18-ныг хүртэл дэлхийн хамгийн шилдэг теннисчин байсан. Олон мэргэжилтэн Федерерийг бүх үеийн хамгийн шилдэг теннисчин гэж үздэг. Тэрбээр ганцаарчилсан төрлөөр Их Дуулгын 15 тэмцээнд аваргалсан нь 14 түрүүтэй Пит Сампрасын дараа л орох амжилт байсан бол 2009 оны Францын нээлттэй тэмцээн, Уимблдон 2009-д тус тус аваргалж их дуулгын 14, 15 дах цомоо авсанаар агуу Пит Сампрасын амжилтыг эвдлээ. Амжилтаас нь дурдвал Австралийн нээлттэй тэмцээнд 4 удаа (2004, 2006, 2007, 2010), Уимблдонд 6 удаа (2003-2007, 2009), АНУ-ын нээлттэй тэмцээнд 5 удаа (2004-2008) тус тус аваргалж байсан. 2007 онд тэрбээр Бёрн Боргийн тогтоосон байсан Вимблдонд хамгийн олон удаа дараалж аварга болсон амжилтыг давтсан. Тэрбээр Францын нээлттэй тэмцээнд 2006-2008 онд 3 удаа шигшээ тоглолтод шалгарч үлдэж байсан хэдий ч түрүүлж чадаагүй байсан бол ийнхүү 2009 оны аваргын цомыг авсанаар их дуулгын 4 тэмцээнээс бүгдээс нь аваргын цом авсан 6 дахь тамирчин боллоо. Федерерийн төрөлх хэл нь Швейцарийн герман хэл бөгөөд англи, герман, франц хэлээр чөлөөтэй ярьдаг. Тэрбээр бас швед, итали хэл гадарладаг. 2009 оны 2-р сарын 17-ны байдлаар тэрээр тэмцээний шагналаас нийт $45,318,757 олсон нь бүх үеийн теннисчдийн дунд хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Их Дуулгын тэмцээний үзүүлэлт
засварлахЭнэ хүснэгтэд Федерерийн Их Дуулгын тэмцээнд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хэрхэн оролцож ирснийг харуулж байна.
Он | Австралийн нээлттэй | Францын нээлттэй | Уимблдон | АНУ-ын нээлттэй |
---|---|---|---|---|
1999 | Шалгараагүй | Шат 1 | Шат 1 | Шалгараагүй |
2000 | Шат 3 | Шат 4 | Шат 1 | Шат 3 |
2001 | Шат 3 | 1/4 шигшээ | 1/4 шигшээ | Шат 4 |
2002 | Шат 4 | Шат 1 | Шат 1 | Шат 4 |
2003 | Шат 4 | Шат 1 | Аварга | Шат 4 |
2004 | Аварга | Шат 3 | Аварга | Аварга |
2005 | Хагас шигшээ | Хагас шигшээ | Аварга | Аварга |
2006 | Аварга | Шигшээ | Аварга | Аварга |
2007 | Аварга | Шигшээ | Аварга | Аварга |
2008 | Хагас шигшээ | Шигшээ | Шигшээ | Аварга |
2009 | Шигшээ | Аварга | Аварга | Шигшээ |
2010 | Аварга | 1/4 шигшээ | 1/4 шигшээ | Хагас шигшээ |
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ Barbara Klimke: Der Maestro marschiert. In: sueddeutsche.de. 14. Juli 2017, abgerufen am 14. Juli 2017.