[[Ангилал:]][[Ангилал:]][[Ангилал:]]

Сикарам уул
Үнэмлэхүй өндөр 4755 м
Байрлал Логар, Нангархар (Афганистан),
Куррам (Пакистан)
Нуруу Сафед Кох нуруу
Тусгаарлагдсан зай 162,8 км → Кух-е Кокзаро Загхича
Харьцангуй өндөр 2295 м ↓ (2460 м)
Солбицол 34° 2′ 18″ У, 69° 54′ 12″ ЗКоординат: 34° 2′ 18″ У, 69° 54′ 12″ З
Сикарам уул (Афганистан)
Сикарам уул (Афганистан)
Сикарам уул
Сикарам уул
Анхны авиралт 1878/79 онд Жорж Батлэй Скотт

Сикарам уул нь Афганистан ба Пакистан хоёр улсын хил дээр орших уул юм.

Сафед Кох нурууны ноён оргил Сикарам уулын өндөр нь 4755 м. Баруун ба хойд талд нь Афганистаны Логар ба Нангархар аймгууд байдаг. Зүүн урд талд нь Пакистаны холбооны захиргаан дахь овог аймгуудад харьяалагдах Куррам тойрог оршдог. Кабул голын баруун цутгал болох Сурхруд гол энэ уулын хойд хяраас эх авна. Өмнөд суганаас нь Куррам гол эх авч дорно зүгт урсана. Сикарам нь Хайберын давааны баруун талд болон Пейварын давааны хойд талд бага шиг зайд оршино.

Тус ууланд 1878-1879 онд Их Британийн газар хэмжигч Жорж Батлэй Скотт Афганистанд газар хэмжих ажлаар очих үеэрээ анх авирсан байна.[1]

Цахим холбоос засварлах

Эшлэл засварлах

  1. Boleslaw Chwaściński: The Exploration of the Hindu Kush. In: The Alpine Journal. Bd. 71, Nr. 2 = Nr. 313, 1966, S. 199–214, hier S. 203, (Digitalisat (PDF; 6,5 MB)).