Сибирийн үен
Сибирийн үен, мөн Сибирийн уулын үен, Гималайн үен гэгдэх шар өнгөтэй үен нь Евразийн хойд хэсэг, Сибирь, Гималайн нуруу, Хятад, Тайваньд тархан амьдардаг.
Сибирийн үен | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Mustela sibirica Pallas, 1773 |
Энэхүү амьтны үсээр усан болон тосон будгийн маш сайн чанарын бийр багс үйлдвэрлэдэг ажээ.
Сибирийн үен 28-39 см урт, 650-820 гр жинтэй. Эргэн тойрондоо тариалангийн талбайтай, ой модны зах хэсгээр амьдрана. Тэд голдуу оготно, хулгана зэрэг мэрэгч, мөн шувуу, загас зэргээр хооллох ба намар болоход зарим төрлийн жимс жимсгэнэ иддэг. Хавар үр зулзагаа төрүүлэх ба нэг удаад 2-12 зулзага гаргана.