Шивэр хөөндэй

(Сибирийн хөөндэй-с чиглүүлэгдэв)

Шивэр хөөндэй[2] мөн Сибирийн хөөндэй (Zoothera sibirica) нь Хөөндэйн овгийн нэгэн зүйл шувуу юм.

Шивэр хөөндэй

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1) [1]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Хөөндэй
Төрөл: Азийн хөөндэй
Зүйл: Z. sibirica
Латин нэр
Zoothera sibirica
(Паллас, 1776)
Geokichla sibirica davisoni

Сибирийн тайгаар тархжээ. Өвлийн улиралд Зүүн Өмнөд Ази уруу нүүдэллэдэг байна. Баруун Европт тун цөөн тоогоор бий.

Дууч хөөндэйтэй хэмжээгээр тун ойролцоо. Өт хорхой, шавжнаас эхлээд үр жимс хүртэл олон янзын зүйлээр хооллодог.

Шивэр хөөндэйн эрэгчин нь дээд, доод хэсгээрээ бараан хөх-саарал өнгөтэй бөгөөд нүднийхээ дээр цагаан судалтай байна. Харин хэвлий, бөөрөөрөө цагаан өнгөтэй. Эмэгчин нь бор өнгөтэй, нүднийхээ дээр бор шаргал судалтай байдаг.

Цахим холбоос

засварлах
  Commons: Шивэр хөөндэй (Geokichla sibirica) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Викизүйлд Шивэр хөөндэй-тай холбоотой мэдээлэл байна.
  1. BirdLife International (2004). Zoothera sibirica. 2006. Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооны Ховордсон амьтдын улаан жагсаалт. IUCN 2006. www.iucnredlist.org. 2009 оны 10 сарын 31-д авсан.
  2. sibagu.com: Шувууны латин-монгол нэршил