Сергей Владимирович Ильюшин (1894 оны гуравдугаар сарын 30 - 1977 оны хоёрдугаар сарын 9) нь Зөвлөлтийн нисэх онгоцны зохион бүтээгч байсан ба «Ильюшин» нисэх загварын товчоог үүсгэн байгуулагч юм.

Сергей Ильюшин
С. В. Ильюшин
ТөрсөнСергей Владимирович Ильюшин
1894 оны 3 сарын 30
Дилялево тосгон, Хаант Орос Улс
Үндэстэн Зөвлөлт Холбоот Улс
АжилНисэх хүчний инженер
БайгууллагаИльюшиний нисэх онгоцны загварын товчоо
Юугаараа алдаршсанНисэх онгоцны загвар
Олон танигдсан бүтээлИЛ-2, ИЛ-4, ИЛ-18, ИЛ-62

Ильюшин Оросын Хаант Улсын «Дилялево» тосгонд мэндэлсэн бөгөөд 1910 онд нисэх хүчний салбарыг туйлаас сонирхон суралцаж, Дэлхийн I дайнд нисгэгчээр оролцож байв. 1926 онд Агаарын цэргийн академийг төгсөн инженерийн мэргэжил эзэмшсэн ба энэ үеэс нисэх онгоц зохион бүтээх ажилд шаргуу хөдөлмөрлөсөн байна. Түүний бүтээсэн «Ильюшин ИЛ-2» болон «Ильюшин ИЛ-4» хэмээх байлдааны нисэх онгоцууд Дэлхийн II дайнд онцгой хувь нэмэр оруулсан билээ. Дайны дараа «Ильюшин ИЛ-18» болон «Ильюшин ИЛ-62» загварын зорчигч тээврийн онгоцууд нь мөн л адил тайван цагийн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулан өдгөө ч үйлчилсээр байгаа юм.Монгол улсын агаарын хүчинд ч түүний зохион бүтээсэн 78 нэгж /ширхэг/ дайрагч онгоц ИЛ-2-ийг 1945 оны 6 дугаар сарын сүүлээр 34 нэгж /ширхэг/ Як-9 сөнөөгч онгоцны хамт Баянтүмэнд /одоогийн Дорнод аймгийн төв Чойбалсан/ хүлээн авсан ба 1956 он гэхэд дээрх бүх онгоц зэвсэглэлээс хасагдсан байна. 1956 онд Иргэний агаарын тээвэрт зорчигч тээврийн Ил-14 онгоц 5 ширхэгийг ЗХУ-аас бэлгийн журмаар, 2 ширхэгийг Чехословак улсаас худалдан авч ашигласан ажээ.

Нэрт зохион бүтээгч, инженер Ильюшин 1977 онд зуурдаар таалал төгссөн бөгөөд «Новодевичьегийн оршуулгын газар» нутаглуулсан ажээ.

  • ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн төлөөлөгчөөр 1937-1970 оны хооронд ажиллаж байв.
  • ЗСБНХУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор 1941, 1957, 1974 онуудад
  • Лениний шагналаар 1960 онд
  • Сталиний шагналаар 1941, 1942, 1943, 1946, 1947, 1950, 1952 онуудад
  • Лениний одонгоор найман удаа
  • Төрийн шагнал 1971 онд
  • Октябрын хувьсгалын одонгоор хоёр удаа
  • Улаан тугийн одонгоор хоёр удаа
  • Суворовын I ба II зэргийн одон
  • Эх орны дайны I зэргийн одонгоор хоёр удаа
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • «Улаан од» одонгоор хоёр удаа
  • Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

Түүний бүтээсэн онгоцууд

засварлах

Сөнөөгч болон дайрагч

засварлах

Бөмбөгдөгч

засварлах

Ачаа тээврийн

засварлах

Зорчигч тээврийн

засварлах

Хайгуулын

засварлах

Туршилтын

засварлах

Дадлагын

засварлах