Сарыарка
Сарыарка (Англи: Saryarqa — Steppe and Lakes of Northern Kazakhstan) нь Казахын тэгш өндөрлөгийн нэг хэсэг бөгөөд Казахстаны Костанай мужид байрладаг Наурзымын байгалийн нөөц газар болон Акмола мужийн Коргалжын байгалийн нөөц газрыг багтаадаг байна. Казах хэлнээ Сары арка гэдэг нь шар нуруу гэсэн утгатай. Энэ газар нь Африк, Европ, өмнөд Азийн нүүдлийн шувуудын нүүдэллэн очдог сүүлийн цэг бөгөөд ойролцоогоор 15-16 сая шувуу, түүний дотор олон тооны нэн ховор шувууны зүйлүүдийн төрөлх нутаг юм. Ягаан дэглийний үндсэн нутаг бол Коргалжын ажээ. Казахын талын онгон байгалийн нийтлэг шинжийг агуулсан уг нутаг нь тарвага, чоно болон нэн ховор бөхөн гөрөөс амьдардаг.
Сарыарка-Умард Казахстаны тал нутаг болон нуурууд* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Астанагийн тал нутаг | |
Улс | Казахстан |
Төрөл | Байгалийн |
Шалгуур | vii |
Дугаар | 1102 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 2008 (32-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Цахим холбоос
засварлах- Saryarka – Steppe and Lakes of Northern Kazakhstan UNESCO
- Photos of Saryarka and other 2008 natural World Heritage sites International Union for Conservation of Nature