Самора Машел

Самора Мойзес Машел (порт. Samora Moisés Machel, 1933 оны 9 сарын 29 – 1986 оны 10 сарын 19) нь Мозамбикийн цэргийн зүтгэлтэн, хувьсгалч, социалист удирдагч бөгөөд тус улсын анхны ерөнхийлөгч байв. Машел Мозамбикийг 1975 онд тусгаар тогтнолоо олоход ерөнхийлөгч нь болж, 1986 онд Мозамбик, Свазиленд, Өмнөд Африкийн хил орчмын ууланд онгоцны ослоор нас барах хүртлээ уг албан тушаалыг хашжээ.

Самора Мойзес Машел


МозамбикМозамбик Мозамбикийн анхны ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
1975 оны 6 сарын 25 – 1986 оны 10 сарын 19
Дараах Жоаким Чиссано

Төрсөн 1933 оны 9 сарын 29 (1933-09-29)
Португалийн Зүүн Африк, Газа муж, Мадрагоа
Нас барсан 1986 оны 10 сарын 19 (53 насалсан)
Өмнөд Африк, Лебомбо уулс, Мбузини
Улс төрийн нам ФРЕЛИМО
Гэр бүлийн хүн Сорита Чайкомо, Жозина Мутемба, Граца Симбине
Шашин Атеист

Гадны холбоосЗасварлах

  Commons: Самора Мойзес Машел – Викимедиа зураг, бичлэг, дууны сан