Саманидын хаант улс
Саманидын хаант улс (перс. امارت سامانیان; Amārát-i Sāmāniyā́n), мөн Саманидын эзэнт улс, Саманидын эмира́т гэгддэг—Дундад Ази болон Персид 875-999 онуудад 120 гаран жил оршин тогтнож байсан ираны улс. Саманидын удмынхан тус улсыг удирдаж байсан. Нийслэл хот нь Самарканд (875—892), Бухар (892—999) байсан байна.
Газар нутаг
засварлахСаманид улсын бүрэлдэхүүнд Мавераннахр (араб. ماوراءالنهر) буюу Трансоксиана бөгөөд Хорасан гэсэн хоёр том бүс багтаж байжээ. Мавераннахр нь Амударья мөрний хойд хэсэгт байрлах бүх нутаг дэвсгэрийг багтаасан. Эдийн засаг, соёл, шашин, улс төрийн хувьд тэргүүлэгч нь Бухар, Самарканд, Хорезм, Уструшана, Чач, Фергана, Кеш, Насаф зэрэг байв. Амударьяа мөрний дээд урсгал, цутгал голуудын сав газрын бүс нутаг - Чаганян, Хуттал, Кубадиян, Ахарун, Шуман, Вашгирд, Рашт, Кумед, Бадахшан, Курран, Шикинан, өөрөөр хэлбэл эрэг дээрх бүс нутгууд. орчин үеийн төв, өмнөд, зүүн Тажикистан, зүүн хойд Афганистаны нутаг дэвсгэр юм. Вилает хэмээх мужууд (Перс хэлээр ولایت - бүс нутаг) нь рустакид (перс. روستاق - дүүрэг) хуваагдаж, тэр нь цаашаа хот, тосгонд хуваагдаж байсан.
Түүх
засварлахДөрвөн ах дүү Нух, Ахмад, Яхья, Ильяс нар Саманидын улсыг байгуулжээ. Тэд тус бүр Аббасидын хаант улсын эрхшээлд байсан нутаг дэвсгэрийг захирч байв. 892 онд эмир Исмаил Самани (перс. ابو ابراهیم اسماعیل بن احمد سامانی; 849—907) Аббасидын эрх мэдлээс тусгаар тогтнож нэгдсэн Саманид улсыг байгуулж чаджээ.
Саманид улсын хамгийн чухал хотууд нь Бухара, Самарканд, Мерв, Газни болон бусад хотууд байв. Гар урлал, түүнчлэн Киевийн Орос, Сири, Византи, Хятад болон бусад улс орнуудтай худалдаа арилжаа ихээхэн хөгжсөн байжээ. Бухар хот номын сангаараа алдартай болсон. Рудаки, Авиценна, Фирдоуси нарын эрдэмтэд Саманидын ордонд ажиллаж байв. Энэ үеэр уран барилга, барилга бүхэлдээ их хөгжсөн юм.
Саманид улсад 913, 930, 944 онд ард түмний бослого гарч байсан.
Феодалын бутрал нь 10-р зууны төгсгөлд тус улс уналтад орж II Мансур (997-999)-ын эрх барьж байх үед 999 онд Бухарыг Караханид эзэлсний дараа Саманид улс оршин тогтнохоо больжээ.
Саманид улс нь Персийн соёл, өвөрмөц байдлыг бий болгож, Ираны хэл яриа, уламжлалыг Исламын ертөнцөд авчирсан гэж үздэг юм.