Р-5 онгоц
Р-5 нь Зөвлөлтийн нисэх онгоцны зохион бүтээгч Николай Николаевич Поликарповын 1928 онд германы BMW VI V-12 хөдөлгүүрт тохируулан 2 хүний, давхар далавчтайгаар зохион бүтээсэн олон зориулалтын онгоц юм. Анхлан Р-1 онгоцыг үндэс болгон тагнуулын ба хөнгөн бөмбөгдөгч онгоц байхаар тооцоолон бүтээгдсэн байна. Аажимдаа Микуланы зохион бүтээсэн хөдөлгүүрээр хөдөлгүүрийг нь солисон. Р-5 онгоц 4000 м хүртэл өндөрөөр 228 км/цагийн хурдтайгаар 800 км хүртэл алсад нисэх чадвартай.
Р-5 | |
---|---|
Тагнуулын Р-5 нислэгт | |
Үүрэг/төрөл | олон зориулалтын онгоц |
Үйлдвэрлэгч | Николай Поликарпов |
Зохион бүтээгч | Николай Поликарпов |
Анхны нислэг | 1928 он |
Танилцуулагдсан | 1930 он |
Ашиглалтаас гарсан | 1944 он |
Статус | олон талын зориулалтын |
Гол хэрэглэгчид | Зөвлөлтийн Нисэх Хүчин Аэрофлот ДОСААФ Иран Испани Турк Монгол |
Үйлдвэрлэгдсэн | 1930-1941 он |
Үйлдвэрлэсэн тоо | 7000 |
Хувилбарууд | Р-Зэт |
Монголд
засварлахМонгол улсад 1930 онд анх хүлээн авсан. Монголын ардын Армийн Агаарын цэрэг нь Р-5 онгоцоор зэвсэглэсэн байсан ба 1935-1936 онуудад Адагдулаан, Булан дэрс, халхын сүмийн мөргөлдөөнүүд болон Халхын голын байлдаанд нисэх отряд нь энэ онгоцоор япончуудтай байлдсан түүхтэй.