Чоймболын Шагдарсүрэн
Чоймболын Шагдарсүрэн (Агаарын зоригт баатар гэж алдаршсан) нь БНМАУ-ын буюу Монголын ууган нисгэгчдийн нэг, агаарын зоригт байлдагч баатар юм. Ч.Шагдарсүрэн нь 1930-1932 онд ЗХУ-д нисэхийн сургуульд суралцан нисгэгчээр төгсөж ирсэн байна.
Чоймболын Шагдарсүрэн | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | нисгэгч |
1935-1936 онуудад Япон болон Манж-Го улсын зүгээс БНМАУ-ын дорнод хилийн Адагдулаан,Буландэрсийн болон Халхын сүмийн мөргөлдөөнүүдэд ардын армийн нисэх отрядын бүрэлдхүүнд нисгэгчээр оролцон японы хэд хэдэн онгоцыг устгасан төдийгүй ардын цэргийн газрын ангиудыг дэмжин япон-манж-гогийн цэргийн байрлал, цэрэг, зэвсгийг агаараас тагнах, бөмбөгдөх зэргээр агаараас дэмжих үйл ажиллагаануудад идэвхитэй оролцсон байна. БНМАУ-ын Агаарын хилийг баатарлагаар хамгаалсанд нь Монголын төр Ч.Шагдарсүрэн, Д. Дэмбэрэл тэргүүтэй нисгэгчдэд БНМАУ-ын Агаарын зоригт баатар цолыг олгон цэргийн гавъяаны одонгуудаар шагнажээ.
Монголын Ардын цэргийн агаарын хүч нь ЗХу-ын онгоцны зохион бүтээгч Н.И.Поликарповын зохион бүтээсэн олон талын зориулалтын Р-5 онгоцоор зэвсэглэсэн байжээ. Ч.Шагдарсүрэн нь Их Хэлмэгдүүлэлтийн үед 1938 онд хилсээр хэлмэгдүүлэн хороосон байна. Гэхдээ түүхийн энэхүү үнэнийг нуун БНМАУ-ын Агаарын зоригт баатар Ч.Шагдарсүрэнг Халын голын байлдааны үед агаарын хүч тэнцвэргүй тулалдаанд амь үрэгдсэн гэж домог зохиосон байдаг