Рэнцэндоржийн Энхтуяа
Рэнцэндоржийн Энхтуяа (уран бүтээлчийн нэр нь Эмүжин; 1973 оны наймдугаар сарын 17-нд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн) нь Монголын зохиолч, хүүхдийн зохиолч, яруу найрагч, сэтгүүлч.
Намтар
засварлахЗохиолч Р. Энхтуяа Дорно дахины утга зохиолын дээд сургуулийг[1] 1996 онд дүүргэсэн бөгөөд дараа нь 1998 онд Япон улсад хоёр сарын хугацаатай сэтгүүлчийн дамжааг төгсчээ.[2]
Тэрээр 1996 онд дээд сургуулиа төгсөөд "Өнөөдөр" сонингоос ажлын гараагаа эхлүүлсэн.
2005 онд "Эмүжин" шүлгийн номоороо МЗЭ шагнал авсан.
Тэрээр хоёр хүүхэдтэй.
Уран бүтээл
засварлах- «Хар торон бээлий», өгүүллэгийн түүвэр 2009 он
- «Эмүжин», яруу найргийн түүвэр 2009 он
- «Улбар хөлт», уран зохиолын ном 2009 он
- «Хөх сарны явдал», дөрвөн боть роман 2015 он
- Нэгдүгээр дэвтэр: «Ичгүүр, эрх чөлөө, нутаг»
- Хоёрдугаар дэвтэр: «Хэний ч биш эмэгтэй»
- Гуравдугаар дэвтэр: «Чи намайг тэвчиж чадах уу»
- Дөрөвдүгээр дэвтэр: «Үүрд, эсвэл хэзээ ч үгүй»
- «Балчир Есүхэй», үлгэрийн зохиол 2015 он
- «Цэнхэр шувуу», үлгэрийн зохиол 2015 он
- «Эвэрт могой», үлгэрийн зохиол 2015 он
- «Үзэсгэлэнт оюун ухаан», үлгэрийн зохиол 2015 он
- «Шидэт гүүр», үлгэрийн зохиол 2015 он
- «Хөх гуталт», үлгэрийн зохиол 2015 он[3]
Гавьяа шагнал
засварлах- 1978 он: «Эмүжин 1.2» яруу найргийн түүврээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналыг хүртсэн[4]
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ gogo.mn: Р.Эмүжин казинод ажиллаж олсон мөнгөөрөө анхны номоо хэвлүүлж байжээ, нийтлэгдсэн 2009 оны арвандүгээр сарын 27, хандсан 2020 оны долоодугаар сарын 8.
- ↑ zindaa.mn: Р.Эмүжин Эр хүний шоовдорлогдсон сэтгэлээс инээмсэглэл хүсэх хэрэггүй, сэтгүүлч Б. Янжиндулам, нийтлэгдсэн 2017 оны арванхоёрдугаар сарын 4, хандсан 2020 оны долоодугаар сарын 8.
- ↑ Азхур номын дэлгүүрийн цахим хуудсан дахь номын жагсаалт
- ↑ "МЗЭ-ийн шагналтнуудын нэрс, бүтээл". Эх хувилбараас архивласан: 2020-01-29. Татаж авсан: 2020-07-08.