Роберт Фрэнсис (Бобби) Кеннеди (англи. Robert Francis «Bobby» Kennedy; 1925 оны 11-р сарын 20-нд АНУ-ын Массачүсэтс мужийн Бруклайн хотод төрсөн- 1968 оны 6-р сарын 6-нд Калифорни мужийн Лос-Анжелес хотод нас барсан)- америкийн төрийн болон улс төрийн зүтгэлтэн. 1968 онд АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч. 1965-1968 онд Нью-Йорк мужаас гарсан Сенатор, 1961-1964 онд АНУ-ын Ерөнхий Прокурор, АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Фицжералд Кеннедийн дүү юм.

Robert Kennedy (1962)

Тэрээр Жозеф П.Кеннедигийн дөрвөн хүүгийн гурав дахь нь (гэр бүлд есөн хүүхэд байсан). Тэрээр Харвардын их сургууль, Виржиниагийн их сургуулийн хуулийн сургуулийг төгссөн.

1944 онд ах дүүсийн хамгийн том Жо бага нас барсны дараа Жон Кеннеди гэр бүлийн гол найдвар болж, Бобби ахыгаа улс төрийн үйл ажиллагаанд нь дэмжиж байв. 1952 онд Бобби ахыгаа Сенатад сонгох кампанит ажлыг удирдан явуулсан; 1960 онд ахыгаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж, дараа нь ерөнхийлөгчийн албан тушаалд очиход нь дэмжиж тусалсан. Үүний дараа Жон Кеннеди өөрийн дүүг Ерөнхий прокуророор томилсон нь Америкийн түүхэнд анх удаа ерөнхийлөгч өөрийнхөө засгийн газрын томоохон албан тушаалд маш ойр дотно хамаатан байсан тохиолдол болсон юм.

Жон Кеннеди-г нас барсны дараа тэрээр ерөнхийлөгч Линдон Жонсоны үед АНУ-ын Ерөнхий прокуророор 9 сар ажилласан. Тэрээр 1964 оны 9-р сард тэтгэвэртээ гарч, тэр оны 11-р сард Нью-Йорк мужаас Сенатад сонгогджээ.

Ах нь нас барсан нь Роберт Кеннедигийн үзэл бодол, улс төрийн байр сууринд ихээхэн нөлөөлсөн. Түүний хэлсэн үгэнд энэрэн нигүүлсэхүй, ёс суртахууны зарчимд суурилсан нийгмийг байгуулах тухай мэдэгдлүүд сонсогдож эхлэв.

1968 онд тэрээр Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн.

1968 оны 6-р сарын 5-нд Роберт Кеннеди анхан шатны сонгуульд ялалт байгуулсан тухай үг хэлснийхээ дараахан Палестины алан хядагч Сирхан Бишара Сирханы гарт "Элчин сайд" зочид буудлын (Калифорни мужийн Лос-Анжелес хотын захын дүүрэг) цайны газар буудуулж, маргааш нь буюу 6-р сарын 6-нд шархаа даалгүй нас баржээ.

Хувийн амьдрал

засварлах

1950 онд Этель Скейкель-тэй гэрлэж 11 хүүхэдтэй болжээ.

Мэрилин Монрогийн үхэлд ах дүү улс төрчид болох ерөнхийлөгч Жон Кеннеди, Ерөнхий прокурор Роберт Кеннеди нартай янаг амрагийн харилцаатай байсан нь холбоотой байж магадгүй гэсэн таамаг бий.

  • Вашингтонд Роберт Ф. Кеннеди-гийн нэрэмжит цэнгэлдэх хүрээлэн байдаг.