Роберто Ремигио Бенини (Англи: Roberto Remigio Benigni, OMRI[1][2], 1952 оны аравдугаар сарын 27-нд төрсөн) нь Оскар, БАФТА-гийн шагналт Италийн кино, театрын найруулагч, жүжигчин, зохиолч юм.

Роберто Бенини
Бенини 2006 онд.
ТөрсөнРоберто Бенини
1952 оны 10 сарын 27 (1952-10-27) (72 настай)
Итали, Тоскана, Ареццо
АжилЖүжигчин
Он жил1970–одоо

Америкийн нэрт найруулагч Жим Жармушийн арт хаус сор бүтээлүүд болох Хуулиас гадуур (1986), Хорвоогийн түнэр харанхуй (1991) кинонуудад гол дүр бүтээж авъяаслаг жүжигчин болохоо Бенини харуулжээ. 1997 онд этгээд сонин ааштай, сэтгэл татам, сайхан эцэг хүний дүрийг эмгэнэлт инээдмийн Амьдрах сайхан (тэрээр өөрөө зохиолыг нь бичиж найруулсан) кинонд бүтээж Каннын кино наадамд өндөр үнэлгээ авч улмаар өөрийн бүтээсэн дүрээрээ 1998 оны Оскарын Шилдэг эрэгтэй гол дүр болж байлаа.

Италийн авъяаслаг жүжигчин Николетта Браски Бенинитэй уран бүтээлийн хамтрагч төдийгүй 1983 оноос хойш ханилсан хань нь юм.

  1. Cavaliere di Gran Croce Ordine al Merito della Repubblica Italiana. quirinale.it
  2. Listen. Pronounceitright.com . Retrieved on 2012-03-10.

Холбоос

засварлах