Рик Карлайл

Америкийн сагсан бөмбөгийн дасгалжуулагч, зодог тайлсан тоглогч

Ричард Престон Карлайл (Англи: Richard Preston Carlisle, 1959 оны аравдугаар сарын 27-нд төрсөн) — Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Даллас Маверикс багийн дасгалжуулагч юм. Тэрээр өмнө нь Детройт Пистонс болон Индиана Пэйсерс багуудыг дасгалжуулж байсан бөгөөд 1984-1989 оны хооронд НБА-гийн тоглогч байлаа. Карлайл тоглогч болон дасгалжуулагчийн хувиар НБА-гийн аварга болж байсан 11 хүний нэг нь билээ.[1]

НБА-гийн замнал засварлах

Тоглогч засварлах

Карлайл 1984 оны драфтаар нилээд хойгуур буюу №70-аар сонгогдож, Бостон Селтиксийн хамт 1986 онд аварга, 1985 болон 1987 онуудад дэд аварга болжээ. Түүний тоглолтын үзүүлэлт төдийлөн өндөр байгаагүй байдаг. НБА-гаас гадуурхи Олбани Патрунс хэмээх багт харъяалагдаж байгаад Нью-Йорк Никс багт элссэн. Нью-Жерси Нетс багт 1989 онд таван тоглолт хийгээд зодог тайлж, багийн туслах дасгалжуулагчийн ажил руу шилжжээ.

Дасгалжуулагч засварлах

1994 оноос Портленд Трэйл Блэйзерс багийн дасгалжуулагч Пи Жей Карлисимогийн туслахаар гурван жил ажиллажээ. 1997 онд Бостонд хамт зүтгэж байсан Ларри Бёрдынхаа туслахаар Индиана Пэйсерст харъяалагджээ. Тухайн улиралд Пэйсерс түүхэндээ хамгийн амжилттай тоглож, бүсийн дэд аварга болсон бол дараа улиралд НБА-гийн дэд аварга болж байжээ. Ларри Бёрдыг зодог тайлсаны дараа хэсэг хугацаанд Айзея Томасыг томилогдох хүртэл Карлайл ерөнхий дасгалжуулагчаар ажилласан юм.

2008 оны тавдугаар сарын 9-нд Даллас Мавериксын эзэн Марк Кубантай гэрээ байгуулжээ.[2] Багаа хасагдах шатанд тогтмол шалгаруулж, улмаар түрүүлгэж, шилдэг дасгалжуулагч болсон Карлайлтай баг нь 2012 оны тавдугаар сарын 15-нд гэрээгээ 4 жилээр сунгасан.[3]


Эшлэл засварлах

  1. "Mavericks defeat Heat for NBA title". Jun 13, 2011. Archived from the original on 2011-06-16. Retrieved 2011-06-13.
  2. http://sports.espn.go.com/nba/news/story?id=3375306
  3. "Deal done, real work begins for Rick Carlisle". espn.com. 2012-05-15.

Холбоос засварлах