Рафаэль Санти
Рафаэль Санти (Итали: Raffaello Santi, Raffaello Sanzio, Rafael, Raffael da Urbino, Rafaelo) (1483 оны 3-р сарын 28-нд Урбинод төрсөн-1520 оны 4-р сарын 6-нд Ромд нас барсан) -Италийн агуу уран зураач, графикч, архитектор, Умбрын уран зургийн сургуулийн төлөөлөгч.
Амьдрал ба уран бүтээл
засварлахУран бүтээлч Джованни Санти-гийн хүү. Урбин дах эцгийнхээ урлагийн анхан шатны сургалтыг төгссөн. Тэрээр залуудаа алдарт зураач Пьетро Перуджино-гийн урланд ажиллаж байжээ. Перуджино-гийн урлагийн мэдрэмж, зургийн төрх, тэгш хэмийн зохицол, зөв харьцаа, орон зай, гэрэл өнгөний сонголт, шийдэмгий хэцүү сонголтууд залуу Рафаэлийн уран бүтээлийн амьдралд ихээр нөлөөлсөн юм. Рафаэлийн урлагийн хэв маягийн нөлөөнд бусад уран бүтээлчдид ололт амжилт, хэв маягийг олж байлаа. Тэрээр ихэнхдээ Перуджиногийн уран бүтээл дээр суурилдаг байсан хэдий ч сүүлдээ шил дарааллан Леонардо да Винчи , Фра Бартоломео, Микеланжело нарын бүтээлээс санаа авдаг болжээ. Өмнөх уран бүтээлүүд нь («Мадонна Конестабиле», 1502—1503) нарийн мэдрэмж, хөнгөн уянгын халил агуулдаг байсан. Хүн төрөлхтний оршин байх утга учир, бие болон сэтгэлийн хүчийг Ватиканы ордонд (1509—1517) алдаршуулан, орон зайн мэдрэмж, ритм, харьцаа, өнгөний хослол, хэлбэрийн нэгдэл мөн архитектурын агуу шийдлийн мэдрэмжүүдийг өөртөө олж авсан юм. Флоренцид Микеланжело, Леонардо да Винчи нарын бүтээлийг судлаж байхдаа Рафаэль хүний биеийг анатомийн бүтцээр нь зөв дүрслэх аргыг сурсан юм. 25 настайдаа Рафаэль Ромд очсон бөгөөд энэ үеэс түүний уран бүтээлийн цэцэглэлтийн оргил үе эхэлжээ. Түүний хувьд Мадонны дүрээр дүрслэгдэх төгс төрхийг олох цөхрөшгүй хайлтынхаа үед тэрээр өөрийн уран бүтээлийн хамгийн төгс бүтээл болох эх хүний бэлэг тэмдэг болсон «Сикстиний Мадонна» (1513) бүтээлээ туурвижээ. Рафаэлийн уран зураг, бүтээлүүд нь шинжээчдээр өндрөөр үнэлэгдсэн бөгөөд удалгүй Санти Ромын урлагийн амьдралын гол төлөөлөгч болж чадсан юм. Италийн олон нэр хүндтэй хүмүүс зураач Рафаэльтай ургийн харилцаатай болохыг хүсэж байлаа, тэр тусмаа түүний дотны найз ширээт лам Биббиен. Гэвч Рафаэль Биббиений зээ нарын нэг Мария Довац нарын хурим болоогүй юм. Зарим нэг таамаглалаар бүсгүй Рафаэлийг гэрлэх амлалтандаа хүрэхийг хүлээж чадалгүй нас барсан гэдэг. Мөн өөр нэг таамаглалаар зураачийг нөлөөт баячуудтай явдаг бүсгүй болох Форнарин-тай нууцаар гэрлэсэн байсан гэж үздэг. Зураач 37 настайдаа зүрхний дутагдлын улмаас нас баржээ. Фарнезины ханын зураг, Ватиканы хаалттай тагтнууд болон түүний бусад дуусгаагүй бүтээлүүдийг Рафаэлийн шавь нар эскиз зургуудад нь түшиглэн дуусгажээ. Рафаэль Микеланжело шиг сонатууд бичдэг байжээ. Рафаэлийг нас барсаны дараа, түүнийг шинжээч Бембо: “Байгаль дэлхий түүнд дийлэгдэж, түүнтэй хамт өнгөрөхөөс болгоомжилж байсан Рафаэль энд хэвтэж байна.” хэмээн бичсэн байдаг.
Флоренцийн үе (1504-08 он)
засварлахРафаэлийн Флоренцид нүүж ирэхээс өмнө туурвисан бүтээлүүдэд тэрээр маш их авьяас чадвартай ба хэлбэр дүрс, өнгөний зохицол болон үйл хөдлөл бүрийг гайхалтай зохицлоодог нь харагддаг: «Мадонна Конестабиле» ( 1502-03 он, Оросын Эрмитаж), «Рыцарийн хүү» (1504 он, Лондонгийн үндэсний галерей), «Гурван ивээл» (музей Конде), «Ариун Георгий» (1504, Вашингтон хотын үндэсний галерей), мөн хэмжээгээрээ арай том «Обручении Мариягийн сүй тавилт» (1504, Брера, Милан). Флоренцид нүүж ирсэн нь Рафаэлийн уран бүтээлийн амжилтад ихэд нөлөөлсөн юм. Түүний ажлын эхлэл нь анх Леонардо да Винчитай танилцсанаар тавигджээ. Тэрээр Леонардо да Винчигийн адилаар хүний анатоми, хөдөлгөөний механикийг, хэцүү байрлал болон жижигрүүлсэн хэлбэрийг судалж, нягт ба хэмнэлтэй зохиомжит хэв загварыг эрэлхийлж байлаа. Рафаэлийн Флоренцид сүүлд туурвисан бүтээлүүдэд («Авсанд хийсэн нь», 1507, галерей Боргезе, Ром; «Ариун Екатерина Александрийская», 1507-08, Лондонгийн үндэсний галерей) Микеланжелогийн бүтээсэн түгшүүртэй, сэтгэл хөдөлгөм сэдэвтэй хэцүү хэлбэрүүд ажиглагдаж байлаа. Флоренцийн үед туурвисан уран зургийн гол сэдэв нь нялх хүүхэдтэй Мадонна эх юм. Тэрээр уг сэдвээр 10 гаруй бүтээл туурвижээ. Эдгээр зургуудад сэдэв, зохиолоороо ойролцоо 3 зураг байдаг: «Мадонна ба алтан шувуу» (1506-07, Уффици), «Мадонна зүлгэн дээр» (1506, Вена улсын соёл урлагын музей), «Үзэсгэлэнтэй цэцэрлэгч» (1507, Лувр). Бүтээлүүддээ нэг санааг дэвшүүлж зургын сэдвээр залуу эх ба түүний дэргэдэх бяцхан хүүхдүүд буюу Есүс Христ ба адислагч Ионныг сонгосон нь учиртай. Учир нь энэ нь Сэргэн мандалт үеийн уран бүтээлчдийн буюу Микеланжело, Леонардо да Винчи нарын гайхалтай зохицсон төгс төгөлдөр сэдэв байсан юм.
Ромын үе (1509-20 он)
засварлах26 настай уран бүтээлч Ромд нүүж ирснээр «шашны номлогчийн» зураач болох үүрэг хүлээж Ватиканы баяр ёслолын амар амгалан байдлыг туурвих эрх авчээ. Мөн тэрээр 1514 оноос Ариун Петр-ийн сүмийн барилгын ажлыг удирдаж, сүмийн болон ордоны уран барилгын салбарт ажиллаж байлаа.
Ватиканы ордоны ханын зургууд
засварлахЭнэ үеийн уран бүтээлүүдэд Ватиканы баяр ёслолын амар амгалан байдлыг дүрсэлсэн зураг гол байрыг эзэлдэг. “Делла Сеньятурын мөр”(1509-11) нь – Рафаэлийн хамгийн орчин үеийн бүтээлүүдийн нэг юм. Ханан дээрх олон зургаас бүрдсэн том бүтээлүүд буюу 40-60 өөр шинж агуулсан : «Диспута» («Сул үгнээс үүдсэн маргаан»), «Афины сургууль», «Парнас», «Сүмийн эрхийн ба иргэний эрхийг тунхагласан нь» мөн эдгээрт хамааралтай 4 эмэгтэй хүний биеийн хэлбэрийг зүйрлэсэн зургууд нь бурханлаг шинж, философи, найраглал ба хууль эрх зүй зэргийг илтгэдэг байна. Рафаэль нэг ч үйл хөдлөл, хэлбэр дүрс, байрлалыг давталгүйгээр дүрсийг дүрсэд, нэг хэсгийг нөгөө хэсэгт чөлөөтэй эвцэлдүүдэн зохицуулж байжээ. “Элидорын мөр” (1512-14), “Сүмээс Элидорыг хөөсөн нь”, “Номлогч Петрийн шорон дох эсэргүүцэл” , «МессаБольсенд», “ Пап Лев I Атиллатай уулзсан нь” зэрэг бүтээлүүд мөн [[ариун библи]йн үзэгдэл бүхий бүтээлүүдэд өгүүлэн хүүрнэсэн ба жүжгийн төрлийн эхлэл тавигдаж, өрөвдөлтэй сэтгэл түгшээсэн үйл хөдлөл, харгалдуулалт нэмэгдэж, өнгө ба гэрлийн ялгаа сайн тодорч илэрч байв. “Номлогч Петрийн шорон дох эсэргүүцэл” бүтээлд Рафаэль Дундад зууны Италийн зураачид баймааргүй авъяас бүхий шөнийн гэрлийн хүнд эффектийг ашиглажээ. Үүнд гайхамшигтай гэрэлтүүлэг, тойрон эргэлдэх сахиусан тэнгэрүүд, сарны хүйтэн гэрэл, бамбарын улаавтар галын дөл ба тэдний гэрэл хамгаалагчийн хуяаг дуулганд туссан тусгал орно. Ханын зургийн зураач Рафаэлийн шилдэг бүтээлүүдийн тоонд банкны эзэн Агостино Киджигийн захиалгаар бүтээсэн Киджигийн бунханы ханын зураг (1513-14, СантаМарияделлаПаче, Ром) мөн онгон шүтээний бялхсан баяр баяслын «Галатегийн ялалт» (1514-15, Фарнезина тосгон, Ром) ханын зураг орно. Рафаэлийн туслахуудтайгаа хамтран Фарнезинатосгоны Психе-йин зааланд мөн түүнчлэн Ватиканы ордоны хаалттай балконы ханан дээр туурвисан гоёл чимэглэлийн ханын зургууд нь үзэсгэлэнтэй, уран нарийн болон уран зөгнөл төсөөллөөр баялаг шинжээрээ өвөрмөц юм.
Ромын Мадонна
засварлахРомд байх үед Рафаэль “Мадонна” зурагт илүү анхаарч түүнд шинэ гүн гүнзгий утга санаа, шийдэл хайж байв. “Мадонна делла Седия” (1513. Флоренцийн Питти муж) зурганд залуу эх Ромын энгийн иргэд шиг хувцастай, бяцхан адислагч Ионн, Есүс Христ нар тондо цагирагаар холбогдсон байдаг ба, Мадонна өөрийн энгэртээ хүүхдийн биш гэмээр сүрхий харцтай бяцхан хүү Титанаа нуух гэж хичээж байгааг дүрсэлсэн байдаг. Мадоннагийн төрхийн шинэ бөгөөд хэцүү хандлага нь Рафаэлийн орчин үеийн бүтээлүүдийн нэг болох «Сикстиний Мадонна» (1513, Дресдены зургын галерей) бүтээлд бүрэн илэрдэг байна.
Хөрөг зурагнууд
засварлахРафаэлийн анхны хөрөг зургууд нь Флоренцийн үед хамаардаг («АньолоДони», 1505, Питти, Флоренци; «Маддалена Строцци», 1505,Питти, Флоренци ; «Донна Гравида»,1505, Питти, Флоренци). Ромд ирээд Рафаэль өмнө туурвисан хөрөг зургуудынхаа дутагдалтай тал ба алдааг засан авжээ. Ромд туурвисан бүтээлүүд дунд төгс зохицсон бүтэц дүрстэй, маш нарийн мөн төгс өнгөний зохицолтой тэгш хэмтэй зургууд: хүмүүнлэг ёсны судлаач Бальдассаре Кастильоне(1514-15, Лувр)-гийн хөрөг, «Донна Велата» зураг ба «Сикстиний Мадонна»-гийн загвар (1516, Питти, Флоренци) орно.