Раротонгын гэрээ

Раротонгын гэрээ (Англи: Treaty of Rarotonga) нь Өмнөд Номхон далайд цөмийн зэвсэггүй бүсийг бий болгосон Өмнөд Номхон далайн цөмийн зэвсэггүй бүсийн гэрээ (Англи: South Pacific Nuclear Free Zone Treaty)-ний нийтэд түгсэн нэр юм. Тус гэрээ ёсоор бүсийн хил дотор цөмийн зэвсгийг хэрэглэх, турших, байршуулахыг хоригложээ[1][2][3].

     Цөмийн зэвсэггүй бүсүүд      Цөмийн зэвсэгтэй орнууд      Цөмийн зэвсэг хамтран эзэмших      Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдсэн орнууд
  Раротонгын гэрээнд гарын үсэг зурж, соёрхон баталсан орнууд

Уг гэрээг өмнөд Номхон далайн Австрали, Баруун Самоа, Вануату, Кирибати, Күүкийн арлууд, Науру, Ниуэ, Папуа Шинэ Гвиней, Соломоны арлууд, Тонга, Тувалу, Фижи, Шинэ Зеланд улсууд Раротонга арал дээр (Күүкийн арлуудын нийслэл байдаг) 1985 оны 8 сарын 6-нд байгуулж, хожим тус бүрдээ соёрхон баталсан ажээ.

Микронезийн Холбооны Улс, Маршаллын арлууд болон Палау улсууд гэрээнд нэгдэн ороогүй байгаа ч ирээдүйд уг гэрээнд нэгдэн орох эрхтэй юм[4].

Гэрээнд нэгдэн орсон улсууд, нутаг дэвсгэрүүд

засварлах
Улс Гарын үсэг зурсан Соёрхон баталсан
  Australia 1985-08-06 1986-12-11
  Күүкийн арлууд 1985-08-06 1985-10-28
  Фижи 1985-08-06 1985-10-04
  Кирибати 1985-08-06 1986-10-28
  Науру 1986-07-17 1987-05-13
  Шинэ Зеланд 1985-08-06 1986-11-13
  Ниуэ 1985-08-06 1986-05-12
  Папуа-Шинэ Гвиней 1985-09-16 1989-09-15
  Самоа 1985-08-06 1986-10-20
  Соломоны арлууд 1987-05-29 1989-01-27
  Тонга 1996-07-02 2000-12-18
  Тувалу 1985-08-06 1986-01-16
  Вануату 1995-09-16 1996-02-09
Нутаг дэвсгэр Улс
  Зул Сарын Арал   Australia
  Кокос (Кийлинг) Арлууд   Australia
Хард ба Макдональд арлууд   Australia
  Норфолк Арал   Australia
  Токелау   Шинэ Зеланд
  Францын Полинез   Франц
  Шинэ Каледони   Франц
  Уоллис ба Футуна   Франц
  Питкэрний арлууд   Их Британи
  Америкийн Самоа   Америкийн Нэгдсэн Улс
  1. South Pacific Nuclear Free Zone (SPNFZ) Treaty - Treaty of Rarotonga
  2. South Pacific Nuclear-Free Zone Treaty (Treaty Of Rarotonga)
  3. "South Pacific Nuclear Free Zone Treaty Regs". Эх хувилбараас архивласан: 2009-10-04. Татаж авсан: 2012-07-17.
  4. "Archive copy" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2011-10-25. Татаж авсан: 2012-07-17.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)

Гадны холбоос

засварлах