Дамдинжавын Банди
Дамдинжавын Банди (1948 онд Булган аймгийн Тэшиг сумын нутагт төрсөн-2018 оны 1-р сарын 10-нд нас барсан)- Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч, Ардын Багш. Монгол улсын боксын спортын шигшээ багийн дасгалжулагч.
Намтар
засварлах1965 оны 6-р сард Булган аймгийн 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн.
1965 оны намар МУИС-д элсэж тус сургуулийн боксын секцээс спортын гараагаа эхэлсэн байна.
Тэрээр 1966-1976 онд боксчны замналаа үргэлжлүүлэн Монгол улсын долоон удаагийн аварга, Ази тивийн мөнгөн медаль, мөн Румыны “Алтан бүс” тэмцээний анхны алтан бүсийг эх орондоо авч ирсэн тамирчин байжээ.
"Мюнхен-1972", "Монреаль-1976" олимпын наадмуудад эх орноо төлөөлөн амжилттай оролцсон тамирчин.
2005 оны 6-р сараас Монгол улсын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан байна.
Тэрээр "Бээжин - 2008" олимпын наадамд Монголын боксын үндэсний шигшээ багийг амжилттай удирдаж, Олимпын алт, мөнгөн медалийг эх орондоо авчран Монголын спортын түүхэн хуудаснаа бичигдсэн билээ.
Тэрээр 1200 гаруй тамирчид дасгалжуулсан нь өдгөө Олимп, Тив, Дэлхийн медальтнууд болж Монгол улсынхаа нэрийг дэлхий дахинаа цуурайтуулж явсан хүн юм.
Түүний хөдөлмөрийг үнэлж 2009 онд 4 өрөө байр өгчээ.
Дурсгал
засварлахБулган аймгийн Тэшиг сумын 90 жилийн ойг тохиолдуулан Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Д.Банди агсны хөшөөг төрсөн нутаг болох Булган аймгийн Спортын ордны өмнө 2021 оны 11-р сард босгосон байна.