Програмчлалын хэл

Программчлалын хэл гэдэг нь тооцоолох электрон Машин (цаашид машин гэж явна) буюу компьютер дээр хийгддэг тооцон бодох үйлдлийг илэрхийлэх чадвар бүхий, машин уншихад (ойлгох) зориулсан зохиомол хэлийг гэнэ. Программчлалын хэлийг ашиглан машины үйлдлийг хийх, алгоритмыг нарийвчлан гаргах, хүний харилцааны нэг хэлбэрийг тодорхойлох программ зохиож болно.

Програмчлалын хэл С++ ашиглан бичсэн нэгэн програмын эх код

Ихэнхи программчлалын хэл өөрийн гэсэн синтакс болон семантикстай байдаг. Учир нь компьютерт маш нарийн тодорхойлсон заавар шаардлагатай байдаг. Нэг хэсэг хэлийг баримтаар тодорхойлдог (жишээ нь, ISO Стандарт) байхад, үлдсэн нь хэрэгжүүлэлтэд тулгуурласан (Перл гэх мэт) байна.

Анхны программчлалын хэлийг компьютер бий болохоос өмнө автоматжуулсан нэхмэлийн машин, төгөлдөр хуур тоглуулагч зэрэг төхөөрөмжийг удирдахад зориулан зохион ашигладаг байжээ. Үүнээс хойш хэдэн мянган өөрийн гэсэн онцлогтой програмчлалын хэлнүүд компьютерын салбарт [1] зохиогдсон бөгөөд одоо жил бүр нэмж зохиогдсоор л байна.

Тооцоолол хийдэггүй хэлнүүд болох markup language-ийн HTML болон formal grammar-ийн BNF-ийг програмчлалын хэл биш гэж ерөнхийдөө үздэг. Зарим үед програмчлалын хэлийг эдгээр тооцоолол хийдэггүй хэлний (суурь) дотор буюу хамтатган бичих боломжтой байдаг.

Цахим холбоос

засварлах
 
Wiktionary
Wiktionary: Програмчлалын хэл – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Программчлалын хэл – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. As of May 2006 The Encyclopedia of Computer Languages by Murdoch University, Australia lists 8512 computer languages.