И-15
(Поликарпов И-15-с чиглүүлэгдэв)
И-15 нь Зөвлөлтийн нисэх онгоц зохион бүтээгч Николай Поликарповын 1933 онд бүтээсэн давхар далавчит сөнөөгч онгоц юм. Монгол улсын нисэх хүчин анх 1939 оны 7-р сард буюу Халхын голын дайны ид үед Баянтүмэнд 10 нэгж (ширхэг) онгоцыг Зөвлөлтийн нисэх хүчний ангиас хүлээн авч байлдааны бэлтгэл-сургуулилт хийж байсан ба 1939 оны 09-р сарын шувтаргаар гал зогсоох саналыг Японы талаас ЗХУ-д тавьснаар Монголын нисгэгч нарт агаарын тулалдаанд оролцох боломж олдоогүй гэдэг. Хожим 1942 онд 40 гаруй И-15 бис цувралыг оролцуулаад 60 гаруй онгоц хүлээн авч ашиглагдсан байна.
И-15 | |
---|---|
Төрөл: | сөнөөгч онгоц |
Хийцийн улс: | |
Үйлдвэрлэгч: | Поликарпов |
Анхны нислэг: | 1933 оны 10 сарын 23[1] |
Ашиглалтад авсан: | 1934 |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1934–1939 |
Үйлдвэрлэсэн тоо: | 674 (И-15) 2408 (И-15 бис) |
Ашигласан улсууд
засварлахЦахим холбоос
засварлах Commons: Polikarpov I-15 – Викимедиа дуу дүрсний сан
Эшлэл
засварлах- ↑ Rainer Göpfert: Polikarpow I-15 / I-15bis. In: Fliegerrevue Nr. 11/2014, S. 52.