Питер Пресс Маравич (Англи: Peter Press Maravich; * 1947 оны зургадугаар сарын 22, Пенсильвани, Аликвиппа; † 1988 оны нэгдүгээр сарын 5, Калифорни, Пасадина) — Америкийн нэртэй сагсан бөмбөгчин байв.

Луизиана мужаас тоглолт бүрт 44.2 нийт 3,667 оноо авсан Үндэсний коллежийн АШТ-ий түүхэн мэргэн бууч, НБА-гийн «Атланта Хокс», «Нью-Орлеан/Юта Жаз» болон «Бостон Селтиксийн» алдаршсан Маравич 1980 онд зодог тайлсан агаад Сагсан бөмбөгийн алдрын танхимд хамгийн залуудаа заларсан байдаг.

1977 онд 31.1 оноо дунджилахдаа 13 удаа 40 ба түүнээс дээш оноо авч, улмаар «Нью-Йорк Никсийн» эсрэг хувийн дээд 68 оноогоо авч гялалзсан Маравич улирлын онооны аварга болсон.

Маравич 1988 оны нэгдүгээр сарын 5-нд зүрхний дутагдалаар өөд болжээ.[1]

Лавлах холбоос

засварлах

Гадны холбоос

засварлах

 

Энэ сагсан бөмбөгчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.