Печ (унгар. Pécs [ˈpeːt͡ʃ]) Унгарын баруун өмнөд нутаг дахь Мечек уулсын өмнөд энгэр дахь хот. Унгарын Будапешт, Дебрецен, Сегед болон Мишкольц хотуудын араас орох 5 дахь том 142 873 (2019 он) хүн амтай хот.

Печ хот

Тус хот нь Будапештаас баруун өмнөд зүгт 200 км, Хорватын хилээс 30 км зайнд оршдог юм. Печ хотод ойр байдаг Унгарын хотууд бол Капошвар болон Сексард юм.

1367 онд Унгарын анхны их сургууль Печ хотод нээгдсэн боловч зуу хүрэхгүй жил оршин тогтноод хэд хэдэн удаа хаагдаж байсан бөгөөд сүүлд 1921 онд тус хотод дахин нээгдэж өнөө хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

Печ хотоос 40 км орчим зайд Унгарын улаан дарсны "нийслэл" Виллани хэмээх жижиг хот байдаг бөгөөд Европын өнцөг булан бүрээс ирсэн жуулчид Унгаруудын гэрийн зооринд байдаг гайхалтай дарс амтлахаар ирдэг байна.