Мишкольц
Миишкольц (унгар. Miskolc, герм. Mischkolz, словак. чех. Miškovec) — Унгарын зүүн хойд нутагт орших хот. Боршод-Абауй-Земплен аймгийн засаг захиргааны төв. 161 265 хүн амтай бөгөөд Будапешт, Дебрецен, Сегед хотуудын араас 4 дахь Унгарын том хот юм. Мишкольц хот Шайо голын эрэг дээр Бюкк уулын бэлд оршдог байна. Юуны өмнө аж үйлдвэрийн чухал төв гэдгээрээ алдартай юм.
Энэ хот нь Будапештээс зүүн хойд зүгт 175 километрийн зайд орших хурдны болон ердийн төмөр замаар холбогддог. Ердийн төмөр замын галт тэрэгнүүд хот хоорондын зайг дунджаар 2-2.5 цагийн дотор туулдаг байна.