Очирбатын Ичинхорлоо
Очирбатын Ичинхорлоо (1952 онд Завхан аймагт төрсөн ) -Монгол Улсын Ардын багш, гавъяат жүжигчин, СУИС-ийн дуурийн дуулаачийн ур зүйн багш.
Намтар
засварлахТэрээр Завхан аймгийн уугуул Очирбатын охин болж төрсөн. Сүүлд нагац ахындаа хот руу очиж Баянчандманий дунд сургуульд найман настайдаа элсээд 7-р ангиа 1967 онд төгсөөд Санхүүгийн хоёр жилийн сургуульд орох хуваарь авсан ч дуучин болох сонирходоо хөтлөгдөөд ороогүй байна. Харин 15 настай Улсын Ардын Дуу Бүжгийн чуулгад шалгуулж контрабасчин дагалдан болжээ.
Сүүлд 1969 онд Болгар улс руу анхны дуурийн дуучдаа бэлтгэхээр улсаас Хөгжмийн дээд сургуульд сургахаар явуулжээ. Тэгээд Ардын жүжигчин Ж.Жаргалсайхан, Жамъянжав, хөгжмийн зохиолч, Вальсийн хаан Түмэнжаргал болон Борхүү, Гомбосүрэн, Дашцэрэн зэрэг ах, эгч нартайгаа жаахан охин Болгар луу явж, 6 жил сурсан.
Тэнд Италийн бельканто сургалтаар хичээллэсэн. Болгарын дуурийн дуулаачид тэр үед нэрд гарсан байсан л даа. Түүний багш төгөлдөр хуурч, Добри Спирасеевски дуулах эрдмийг эзэмшүүлжээ.
О.Ичинхорлоо сургуулиа сопрано хоолойтой төгсөөд Улсын Дуурь Бүжгийн театрт гоцлол дуучнаар ажиллаж Ж.Пуччинигийн “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Сан, Кети Пинкертон, В.Мураделийн “Октябрь” дуурийн Мануша, Ш.Гуногийн “Фауст” дуурийн Маргирита, А.Бородинийн “Игорь Ван” дуурийн эмэг эх, С.Рахманиновийн “Алеко” дуурийн Земфира, С.Гончигсумлаагийн “Үнэн” дуурийн Ядмаа, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, Хоролмаа, “Тэмцэл” дуурийн Дуламсүрэн, Л.Мөрдорж “Хөхөө намжил”-ын Уянга, Д.Лувсаншарав “Хан бүргэд”-ийн Норовлхам зэрэг давтагдашгүй сайхан дүрүүдийг бүтээн урлагийн нандин өв үлдээсэн байна.
Тэрээр 56 жил дуурийн урлагийг хөгжүүлэхийн төлөө зүтгэсэн байна. Түүний шавь нар бол дуурийн дуучин МУГЖ Ганбаатарын Ариунбаатар, эстрадын дуучин Жарантайн Алтанцэцэг, Даваасүрэнгийн Отгонжаргал гэх мэт олон дуучид юм.